Манай компани нь анх 2012 онд "МонМТМ" нэрээр "Барилгын агаар сэлгэлтийн системийн шугам хоолой үйлдвэрлэл, угсралт гйүцэтгэл" чиглэлээр мэргэшин үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид байгуулагдсан цагаасаа үйлдвэрлэл үйлчилгээний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанар стандартыг чандлан сахиж, орчин үеийн шинэлэг дэвшилтэт техник технологийг өөрсдийн арга барилтай хослуулан чанартай гүйцэтгэл, шуурхай үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. Энэ хугацаанд манай байгууллага техник, технологи, үйлдвэрлэл үйлчилгээгээ улам бүр өргөтгөн шинэчилж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажилчдаа чадавхжуулан "Эйрвинт" ХХК нэртэйгээр тогтвортой, өсөлттэйгөөр ажиллаж байна.
Бид улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй барилгын томоохон төслүүдийн агаар сэлгэлтийн системийн ажлыг амжилттай гүйцэтгэж байнгын ашиглалтад хүлээлгэн өгч харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг даан Монгол улсын өнөөгийн барилгын салбарт хэдийнээ танил болсон билээ.
Манай хамт олон арвин туршлага хуримтлуулж, байгууллагын хувийн соёлыг бий болгон үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, ХАБЭА-г нэн тэргүүнд тавин чанд баримтлан, дотоод менежментэд нэвтрүүлснээр 5-10 жилийн туршлагатай, тогтвортой, мэргэжлийн баг бүрдсэн. Мөн түүнчлэн бид нийгмийн хариуцлагыг ямагт эрхэмлэн дээдэлж, "Шилдэг татвар төлөгч" "Шилдэг НӨАТ төлөгч" байгууллага болсон нь бидний байр суурийг бататгаж байгаа юм.
Өдгөө манай компани агаар сэлгэлтийн системийн дугуй болон тэгш өнцөгт хоолойн бүх төрлийн хийц элемент үйлдвэрлэх хүчин чадалтай БНХАУ-ын MKX, SBKJ брэндийн хагас болон бүрэн автомат төхөөрөмжүүдээр тоноглогдож, нийслэл Улаанбаатар хот, Монгол улсдаа тэргүүлэх зэргийн үйлдвэртэй болсон билээ. Мөн бид техник, технологийн дэвшлийг үргэлж судлан нэвтрүүлж, байгууллага болон ажилчдынхаа хөгжилд анхаарснаар салбарын тэргүүн эгнээнд алхаж чаддаг.
"Эйрвинт" ХХК-ийн эрхэм зорилго нь агаар сэлгэлтийн системийн цогц шийдлийн чанар стандартыг үйлдвэрлэлдээ өргөжүүлэн сайжруулахын зэрэгцээ, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг, нийгмийн хариуцлагатайгаар харилцагчдадаа хүргэх юм.
Эрүүл амьдрал Эко орчныг бүтээнэ
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
Байгууллагын соёл, өнгө төрх
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хариуцлага
Чанартай гүйцэтгэл, шуурхай үйлчилгээ
Мэргэшсэн өндөр чадавхитай баг
Дэвшилтэт технологи, хүчин чадал
2012
30