Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

АРКАДИ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрчим хүчний барилга угсралтын талаарх товч танилцуулга:

Манай компани нь 2007 онд Эрчим Хүчний 0,4-35 кВ-ын засвар үйлчилгээ, угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэлт, аялал жуулчлал, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлтэйгээр байгуулагдсан.

Тус компани нь эрчим хүчний салбараа улам өргөжүүлэ цаашдаа бие даасан цогц угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг болохоор зорилт тавин 2007 оны 3 дугаар сараас эхлэн компанийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж тус салбартаа мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд мөн ондоо Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлсэн эрчим хүчний угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн.

Мөн 2008 онд Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Өмнөговь аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан зэрэг сумдуудын 0,4 кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажил, 100 кВА ХТП барих ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

2009 онд “Туушин” ХХК-ийн 160 кВА чадал бүхий ХТП, 6 кВ-ын кабелийн угсралтын ажил, Нийслэлийн Сонгин Хайрхан, Чингэлтэй Дүүргүүдийн гэх хорооллын цахилгаангүй айл өрхүүдийг эрчим хүчинд холбох ажил, Баруун 110/10 кВ-ын дэд станцын Наран Фидерийн горимын өөрчлөлтийн ажил, Баянхошуу 35/6 кВ-ын дэд станцын өргөтгөлийн ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.

2010 онд “Нарантуул ОУХТ” ХХК-ийн захиалгаар Нарантуул ОУХТ-д 10/0,4 кВ-ын дэд станцын өргөтгөл, кабель шугамын шинэчлэлийн ажил, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн Төмөр Толгойн уурхайн 35 кВ-йн 18,7 км ЦДАШ, Дэд Станцын угсралт БАГЦ-1, БТТ-ийн кабелв шугамын шинэчлэлийн ажлын хүрээнд БГД-ийн баруун 110/10 кВ-ын дэд станцаас Насос 6, РП-6-гаас РП-21-ийн төгсгөл хүртэлх, Энигма 2164-с Шашны Сургууль ХТП-207, Гандан 60 ХТП-359, Бичил Хороолол ТП-2-аас ТП-3 хүртэлх ажил, СХД-ийн РП-4-өөс ХТП-777 хүртэлх кабель шугам шинэчлэх ажлуудыг тус тус хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

2011 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийг буцах газардуулгатай нэг дамжуулагчтай системийн 35/20,2 кВ-ын 27,2 км ажлын зураг төсөл, геологи, геодези, хөрсний эсэргүүцэл хэмжилт, ТЭЗҮ, Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

Улаанбаатар хотын кабель шугамын өргөтгөл, шинэчлэлтийн барилга угсралтын БАГЦ-2: Зүүн Түгээх Төвийн Баянзүрх дүүргийн кабель шугамын шинэчлэлт-1, ЭХБУ-2011/23-2 дугаар бүхий ажлуудыг гэрээний дагуу хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

2012 онд Улаанбаатар хотын 110 кВ-ын Баянгол дэд станцаас 110кВ-ын Радио Телевиз дэд станц хүртлэх 110 кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ-ын барилга угсралтын ажил, Улаанбаатар хотын 220 кВ-ын Улаанбаатар дэд станцаас 110 кВ-ын 14-р хорооллы дэд станц хүртлэх 110 кВ-ын хоёр хэлхээт ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

2013 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамж, хаалттай дэд өртөөний барилга болон кабель шугамын ӨМ-2013/91 дугаар бүхий гэрээт ажлыг гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

2014 онд Төв аймгийн шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах барилга угсралтын ЭХА-030/14 дугаар бүхий гэрээт ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

2015 онд Агаарын навигацын тоног төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийн хангалтын иж бүрэн сисмемчилсэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулах /Улаанбаатар, Хан-Уул Дүүрэг/, “ИНЕГ/92” дугаар бүхий гэрээт ажлыг ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

2016 онд Улаанбаатар хотын “Хархорин” хорооллын гадна цахилгаан хангамж, хаалттай дэд өртөөний барилга болон кабель шугамын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

2017 онд “Гэр хороололын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлийн бүсийн гэр хорооллын цахилгаан хангамжийн ажил”-ын хүрээнд Баянзүрх дүүргийн 21-р хорооны айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

Өсөх Зоос” ХХК-тай “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хүрэншандын уурхайн гадна цахилгаан хангамжийн ажил”-ыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөөд байна.

2018-2019 онд “Арж капитал”ХХК-ний захиалгаар Таван толгойн уурхайгаас Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн авто зам барих төслийн ажилд цахилгаан хангмжийн 6кВ-ын 1*1000 КТПН, ЦДАШ, ЦДКШ-ын угсралт, холболтын ажил”-ыг гэрээ байгуулан гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөөд байна.

“Илт Хан”ХХК–ний захиалагаар Налайх дүүрэг, “Ар бугат”амралтын газрын цахилгаан хангамжийн 35кВ-ын ЦДАШ, Дэд станцын ажил-ыг гэрээг байгуулан графикийн дагуу гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

“Монкон констракшн”ХХК-ний захиалагаар КОМФОРТ-3 хотхоны гадна цахилгаан хангамж 10/04 кВ –ын 2*800кВА чадал бүхий ХТП-г тоноглож, кабель шугам татах ажил-ыг мөн графикийн дагуу гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    бАГА ЗАРДЛААР ИХ АЖЛЫГ ЧАНАРТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтайн гудамж, MGL 88,3 Радио телевизийн барилга 7 давхар 710 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.