Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч, харилцагч орны үйлдвэрлэгч нартай хамтын ажиллагаа, гэрээний төсөл хүлээн авах, гэрээ байгуулах, солилцох процессийг хариуцан гүйцэтгэх Захиалсан бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хяналт тавих, мэдээллээр хангах, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг хил гааль, тээвэр зуучийн харилцааг хариуцах
ОХУ, БНХАУ-ийн шилдэг үйлдвэрлэгч нараас ургамал хамгааллын бодисын сонголт хийх, худалдан авах шийдвэрт шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцох Сонгогдсон бүтээгдэхүүнийг дотоодын мэргэжлийн байгууллагуудад практик туршилт хийлгэх ажлыг зохион байгуулах, үүнтэй холбоотой үр дүн тайланг олон нийтэд хүртээмжтэй түгээн дэлгэрүүлэх Бүтээгдэхүүний талаарх сургалт сурталчилгааг бэлтгэн нийлүүлэгч болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах Харилцагчдын худалдан авч буй ургамал хамгааллын бодисын ашиглалтын талаар заавар зөвлөгөө өгөх, ашиглалтын явцтай газар дээр очиж танилцах Бэлтгэн нийлүүлэгч талтай хамтран тухайн үйлдвэрт харилцагч нарыг танилцуулах аялалыг зохион байгуулах Өөрийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд дотоодын болон гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах Ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн тайлан гаргах