Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Альфа Капитал Групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Альфа Капитал Групп ХХК нь Монголын Япон автомашины сэлбэг, засвар худалдааны анхдагч болох Альфа Моторс ХХК-ийн толгой компани болон 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, барилга дэд бүтцийн төслүүд чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компани юм. Манай компани нь дээрх бизнесийн чиглэлүүдийн хүрээнд АНУ-ын Snaplock Industries компани, ОХУ-ын эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем үйлдвэрлэгч “ЭСКО” компаниудын байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг импортлон худалдаалахаас гадна хэт улаан туяа, конвекци хосолмол ажиллагаатай эрчим хүчний хэмнэлттэй "ОЧ" цахилгаан халаагуурын үйлдвэрийг ашиглалтанд оруулан барилга, дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Бид “Ногоон Орон Сууц” төслийн туршилт, судалгааны ажлын хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны барилга угсралт, эрчим хүчний хэмнэлттэй дэд бүтцийн шийдлүүд үүн дотроос эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем, сэргээгдэх эрчим хүчний бие даасан шийдэл зэрэг чиглэлүүдээр туршилт судалгааны ажлуудыг хийхээс гадна эрчим хүчний хэмнэлттэй дэд бүтцийн шийдлүүдийг эх орондоо үйлдвэрлэх зорилготой ажилладаг. Бидний импортлон худалдаалж байгаа бүтээгдэхүүнүүд ч мөн “Ногоон Орон Сууц” төслийн судалгааны ажлын хүрээнд туршиж судлагдсан бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд цаашид энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг импортлох, нутагшуулах, үйлдвэрлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ажиллах юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний болон эдийн засгийн хэмнэлттэй шинэ, шинэлэг технологийг Монголчуудын амьдралын өдөр тутмын хэв маягт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, ингэснээр хүмүүсийн хэрэглээ, амьдрах арга барилд өөрчлөлт оруулах, улмаар нийслэл хотын хэмжээнд байгаа агаар болон хөрсний бохирдолтой тэмцэхэд бодитой тус дэм үзүүлж эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан улс орныхоо тэргүүлэгч ногоон компани болох нь бидний эрхэм зорилго мөн.

  • Уриа

    “Зохистой бүхэн бодитой”

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 13-р хороолол, Зүүн Хүрээ Хотхоны Зүүн талд Alfa Building оффис

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.