1.Танхимын болон дадлагын сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах. 2.Танхимын болон дадлагын сургалт явуулах бэлтгэл ажлыг бүрэн хангах; 3.Сургалтын чанар, үр дүнг сайжруулах тал дээр санаачлагатай ажиллах. 4.Сургалтад бүтээлч сэтгэлгээ, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ашиглах талаар санал боловсруулж, удирдлагад танилцуулах. 5.Хоригдлуудад мэргэжил эзэмшүүлэх сургалтын үйл явц дотоод дэг журмыг танилцуулж, хяналт тавьж ажиллах. 6.Багшийн хөгжлийн ажлын хүрээнд мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, туршлага судлах, сургах үйл ажиллагаандаа нэвтрүүлэх. ШШГБ-д дагаж мөрдөж буй хууль, дүрэм, журам, заавар, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу мөрдөж ажиллах. 8.Төрийн болон албаны, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хамгаалж ажиллах. 9.ШШГБ-ын “Мэдээллийн аюулгүй байдлын журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж албаны шугамаар олж авсан мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.