ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА “АМГАЛАН”МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20/1051 тоот, ШШГЕГ-ын даргын 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар ШШГЕГ-ын дэргэдэх “Мэргэжил эзэмшүүлэх төв”
- Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр тогтоол, ШШГЕГ-ын даргын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хорих 449 дүгээр анги”
- ШШГЕГ-ын даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны А/108 дугаар тушаалаар ШШГЕГ-ын харьяа “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”
- Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 460 дугаар тогтоолоор “Цагдан хорих 461 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн хэлтэс”
- ШШГЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны Б/1107 дугаар тушаалаар “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”
- ШШГЕГ-ын даргын 2024 оны 01 дүгээр сарын 19-ны А/16 дугаар тушаалаар “Амгалан мэргэжлийн боловсролын сургууль” болон тус тус нэршил, байршил өөрчлөн зохион байгуулагдсан.
АЛСЫН ХАРАА Олон Улсын жишиг ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан бэлтгэх
ЭРХЭМ ЗОРИЛГО Нийгэмшүүлэх ажлын хүрээнд хүмүүжигчдэд мэргэжлийн боловсрол олгож, ажлын байраар хангах, гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх, эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжлийн ур чадвартай ажилтан бэлтгэхэд оршино.
Мэргэшсэн чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд гаргах
1. Төрийн байгууллага, Төрийн өмчит компани
ҮНЭТ ЗҮЙЛ:
Хууль дээдлэх - Үйл ажиллагаандаа хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, хэрэглэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нөлөөнд автахгүй байх;
Мэргэшсэн, хариуцлагатай байх - Ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг, найдвартай гүйцэтгэх, хариуцсан ажилдаа эзэн байх;
Ил тод байх - Хуулиар нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод, ойлгомжтой байх;
Мэдлэг, инновацыг эрхэмлэх - Асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаа нь шинжлэх ухаанч, шинэ санаа, технологийн дэвшилтэд шийдэлд тулгуурласан байх;
Тэгш шударга байх - Нийтийн эрх ашгийг эрхэмлэх, иргэдийг хөгжлөөс хоцроохгүй байх, адил тэгш боломжоор хангах;
2009
21