Төрийн шагналт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны Анима коллеж нь 1994 онд үүсгэн байгуулагдаад өдгөө 29 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
“Анима” нь эртний латины сэтгэл сүнс хэмээх утгатай үг бөгөөд Монгол улсад цор ганц гэж хэлж болох дүрслэх урлагийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бяцхан коллеж юм. Сургуулийн түүхэн хуудсыг сөхвөөс зураач С.Машбат болон Я. Булган нар шилжилтийн үеийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан урлагийн төлөөх тууштай зүрх сэтгэлээр зүтгэн сургуулиа байгуулж байжээ.
Дүрслэх урлаг, дизайны “Анима” коллежийн түүхийг сөхвөөс 1995 оны босгон дээр сонсголын бэрхшээлтэй оюутнуудтай ажиллаж эхэлснээр цаашид олон хэлбэрийн тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй(аутизм, дауны синдром, тулгуур эрхтний бэрхшээл, бодит бус сэтгэлгээ) болон нийгмийн эмзэг бүлгийн оюутнуудад зориулсан урлагийн боловсрол, мэргэжил олгох хөтөлбөрүүдийг боловсруулснаар хөгжихөд бэрхшээл байхгүй гэдгийг үйл хэргээрээ батлан харуулж буй билээ.
Хүнлэг, энэрэнгүй соён гэгээрүүлэгч урлагийн мэргэжилтнүүдээр дамжуулан улс эх орны оюуны хөгжлийг манлайлан чиглүүлэх
Монголын уламжлалт дүрслэх урлагийн дэг сургуулийг дэлхийн сонгодог урлагийн дэг сургуулиар баяжуулсан сургалтын цогц системээр хүнлэг чанарыг суурь болгосон мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх
Сэтгэл, сүнс, авъяас ба хөдөлмөрөөр урлагт зүтгэе
1. Боловсрол, Шинжлэх ухаан
Хүнлэг чанар Эрдэм мэдлэг Уламжлал Авъяас чадвар
1994
15