Монголын анхны AR платформыг бүтээв

“Аргун Групп” ХХК нь Монгол улсын хэмжээнд анх удаа AR технологийг бүтээгдэхүүн үйлчилгээнд нэвтрүүлж, бодит ертөнцийг хиймэл оюун ухааны тооцоолол болон ялган таних алгоритм дээр үндэслэн цахим контенттой холбосон AR Mongolia платформыг бүтээн зах зээлд нэвтрүүлж байна. AR технологи нь хийсвэр /3D, 2D, audio, video/ дүрслэлийг ялган таних алгоритм дээр үндэслэн бодит орчинд дүрслэн харуулж буй технологи юм.
Энэхүү технологи нь бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл зүйд гүн хоногшуулж , урамшуулал , хөнгөлөлт , бүтээгдэхүүний зар сурталчилгааг сонирхолтой , энтертайнмент хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх АR технологийн гайхалтай шийдэл
AR Mongolia нь маркетингийн салбарт дараах давуу талуудыг бий болгож байна.
ҮР АШИГТАЙ ХЭРЭГЛЭЭ
Худалдан авалт бүр нь хэрэглэгчдэд шинэ мэдлэг мэдээлэл , боловсролыг сонирхолтой байдлаар олгож хүлээлтээс давсан сэтгэл ханамж , үр өгөөжтэй хэрэглээг үүсгэнэ .
ТЕХНОЛОГИ ТРЕНД
Ухаалаг гар утас бүтээсэнтэй адил хүмүүсийн хэрэглээнд өөрчлөлт авчрах дараагийн технологиор AR нэрлэгдээд байна . АR камераа чиглүүлэх төдийд л вальютын ханш , цаг агаарын мэдээ зэргийг бодит орчинд 3 хэмжээст дүрслэлээр харах боломжийг бүрдүүллээ .
ХЭРЭГЛЭГЧЭЭ ХАЛАМЖИЛ
Хэрэглэх заавар , бүтээгдэхүүний задаргаа , тусламж зөвөлгөөгөөр бүтээгдэхүүнээ баяжуулж хэрэглэгчиддээ мэдлэг олгон тэднийг халамжилж үнэнч хэрэглэгчдээ урамшуулаарай .
ЗУГААТАЙ ХЭРЭГЛЭЭ
Хиймэл оюун ухаан дээр суурилсан нүүр царай таних алгоритмд үндэслэн бүтээсэн сонирхолтой филтер линзнүүдийг ашиглах бүтээлчээр хөгжилдөөрэй .
AR ПРОМО
Бүтээгдэхүүн үйлчилгээ өөрийгөө танилцуулж , зөвөлгөө өгч санал тавьдаг болсноор байгууллагын менежерээс илүү хэрэглэгчдийн сонирхлыг татаж хэрэглэх сэдлийг
ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ
Орон зай , цаг хугацаанаас үл хамааран бүтээгдэхүүний танилцуулга , бүтээн байгуулалт , шоурүүмээ хүн бүрийн гар утсанд нээх боломжтой . Одоогоор АR технологийг 17 салбарт ашиглаж байгаа бөгөөд цаашид бүх салбарт ашиглаж болох хязгааргүй чадамжтай технологи юм .
AR ТЕХНОЛОГИ
Бодит ертөнцийг хийсвэр дүрслэлээр баяжуулан хамтад нь харуулж буй орчин үеийн дэвшилтэт технологи юм . Бүтээгдэхүүн үйлчилгээ , ном сэтгүүл , тараах материал гэх мэт бүх төрлийн Хэвлэмэл материалыг аудио , видео , зураг , 3D дүрслэлээр нэмж баяжуулах боломжтой .
Утас: 77334477
Имэйл: info@armongolia.mn