Ажлын байрны сонгон шалгаруулалт, ажлын байрны зохион байгуулалт: Компанийн алба, хэлтсүүдийн хэрэгцээнд тулгуурлан шаарлагатай ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах, шаардлагатай ажлын байрны төлөвлөгөөг гарган ажиллах; Төрөл бүрийн сувгуудыг ашиглан ажлын зар байршуулж, ажил горилогчийн анкетыг шалгах, ажлын ярилцлага зохион байгуулах, сонгон шалгаруулалтыг хийж шаардлагатай хүн хүчийг хариуцан ажиллах; Хөдөлмөрийн харилцаа: Ажилтантай холбоотой өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх, ажлын байранд томилох, чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулахтай холбоотой бичиг баримтуудыг боловсруулж, бүрдүүлж ажиллах; Ажилтантай холбоотой төрөл бүрийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, найрсаг харилцааг баримтлан ажиллах; Ажилтны өдөр тутмын идэвхи санаачлага, сахилга батад үнэлэлт дүгнэлт өгч ажиллах, сахилгын зөрчил гаргасан ажилтанд холбогдох арга хэмжээг авах; Цагийн бүртгэл: Компанийн ажилчдын цагийн бүртгэлийг 2 долоо хоног тутамд хянаж нэгтгэх, цагийн бүртгэлийн тоо мэдээг стандартын дагуу хадгалах;
Oddo системийн хөрөнгийн алба, засварын алба, худалдан авалтын алба, хүний нөөцийн албатай холбоотой модулуудын хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг хариуцан ажиллах; Oddo систем болон тээврийн том машины системийн хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах; Уурхайн жолоочгүй ачааны машины туршилтыг эхлүүлснээр жолоочгүй уул уурхайн машиныг ажиллуулах системийг Oddo, Card Adjustment, Kingdee зэрэг системүүдтэй холбож ажиллуулж, хэвийн ажиллагааг хангаж ажиллах; Уурхайн хяналтын системийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах; Уурхайд хэрэглэгдэж буй компьютер, тоног төхөөрөмжийг солих үнэлгээг хийж ажиллах; Уурхайн бүсийн интернет сүлжээний хэвийн ажиллагааг хангаж ажиллах;
ХАБЭАБО-ын журам боловсруулах, ХАБЭАБО-ны журмуудын хэрэгжилтийг хангуулах; Хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөгөө өгөх, ХАБЭАБО-ны чиглэлээр сургалт зохион байгуулах,ХАБЭА-н сургалтын материал, дүрэм журам боловсруулах; Тээврийн өдөр тутмын аюулгүй ажиллагааны удрдлагыг бүрэн хариуцаж, улсын болон тухайн орон нутгийн аюулгүй байдлын дүрэмжурам, стандартад нийцүүлж ажиллах. Кемпийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт, далд аюулын судалгаа, хяналтын ажлыг хийж, илэрсэн аюулыг арилгах тухай мэдэгдлийг цаг тухайд нь гаргаж, арилгасан байдлыг хянаж, аюулыг арилгаж ажиллах; Ажилчдын аюулгүй байдлын мэдлэг, ослын үед хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, шинэ ажилтнуудын аюулгүй байдлын сургалт, чиглүүлэлт, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг хариуцаж ажиллах;
Кемпийн өдөр тутмын бүх талын үйл ажиллагааг зохион байгуулах, кемпэд ажиллаж буй ажилчдын хэрэгцээ шаардлагад үйлчилж ажиллах; Томоохон хэмжээний кемпийн дэд бүтцийн (Ажилчдын байр, хоолны газар, бусад үйл ажиллагааны талбай зэрэг)өдөр тутмын хэвийн ажиллгааг хангах, өдөр тутмын арчилгаа хамгаалалтыг хариуцах, кемпийн өдөр тутмын хэрэглээний ус, тог цахилгаан, хамгаалалтын системийн хэвийн ажиллагааг хянаж ажиллах. Бараа материалын агуулахад хяналт тавьж ажиллах (ажилчдын байрны хэрэглээний эд зүйлс, хоолны материал, хэрэгсэл зэрэг), зардалт хяналт тавьж ажиллах; Кемпийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах төрөл бүрийн бичиг баримт, зөвшөөрлүүдийг авах, хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөвшөөрлийг авч, бичиг баримтуудыг бүрдүүлэх; Кемпийн удирдлагын болон үйлчилгээний багийг бүрдүүлэн ажиллах (Жишээлбэл: хоолны газрын ажилчид, цэвэрлэгээний ажилчд, харуул хамгаалалт зэрэг), багийн ажилтан тус бүрийн ажлын чиг үүргийг тодорхой болгож, чиг үүрэг өгч ажиллах, бусад албадуудтай сайн хамтын ажиллагаатай хамтран ажиллах;