Аян Трэйвэл ХХК нь 2007 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, 100% дотоодын хөрөнгө оруулалтай байгуулагдсан ба өнөөдөр салбартаа тэргүүлэх тур операторуудын нэг болон амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэн Монгол орныхоо түүх соёл, өв уламжлал, үзэсгэлэнт байгалийг гадаадад сурталчилан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж, жуулчид үйлчлүүлэгчиддээ бүтээдэхүүн үйлчилгээгээ мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байна.
Тусгай сонирхолын аялал жуулчлалын нэг төрөл болох гэрэл зургийн аялал нь манай онцлох бүтээгдэхүүн бөгөөд энэ нь гэрэл зургаар дамжуулан Монгол орныг дэлхийд таниулах мөн эко буюу ногоон аялал гэдгээрээ давуу талтай юм. Мөн бид шувуу харах, цэцэг ажиглах, зэрлэг ан, амьтдын зураг авах, Монголын нүүдлийн соёл, адууны соёл болон жуулчдын анхаарлыг татаж буй гол эвентүүдэд тулгуурласан гэрэл зураг авах, баримтат кино хийх гэх мэт тусгай сонирхлын аяллуудыг зохион байгуулж аялал жуулчлалын салбарт ялгарлыг бий болгон ажиллаж байна.
Нутгийн иргэдтэй түншлэн, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн Монгол улсын хуулийн дагуу аяллын үед туршлагатай хөтөч, жолооч нарыг томилон жуулчид, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдалд анхааран чанартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх нь бидний эрхэм зорилго билээ.
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2007
10