“Азийн их хүлэг” ХХК нь 2004 онд цэвэр ус, ундаа, жүүсний үйлдвэрлэл хийхээр байгуулагдсан бөгөөд БНХАУ-аас иж бүрэн усны тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан байгалийн цэвэр усыг долоон давхар шүүлтүүрээр шүүж хүний биед шаардлагатай эрдэс бодисоор баялаг, Монгол улсын эрүүл ахуй, чанарын ТИЫ 5007:2007 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Анх зах зээл дээр “Ариг” цэвэр усыг 0,5л-ээр савлан гаргасан бөгөөөд улмаар 18,9л-ийн савалгаа бүхий баллонтой, 0,33л, 1,5л, 4,8л-ээр савлан зах зээлд нийлүүлээд байна. Бид өнгөрсөн онд нийт 180000 ш орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд жил ирэх бүр баллонтой усны хэрэгцээ нэмэгдэж манай гол нэрийн бүтээгдэхүүн болоод байна.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал цагт 500л буюу өдөрт 4000л /0,5л-ээр тооцвол/ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Чанар стандартын шаардлага хангасан байдал, түргэн шуурхай үйлчилгээгээрээ “Ариг” ус нь зах зээлд өндөр эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.
“Ариг” хэмээх үгийн утгыг тайлбарлавал эртний монгол хэлэнд цэвэр ариун ус гэсэн утгыг агуулдаг бөгөөд “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Алун гоо хатны төрсөн нутгийн нэр юм.
Бид чанарыг эрхэмлэнэ.
1. Хүнсний үйлдвэрлэл
2004
30