Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Азийн Топ Эхлэл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Азийн топ эхлэл” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2014 оноос Цагдаагийн байгууллагаас харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрөл авч, гэрээт харуул хамгаалалтын ажил, үйлчилгээг тогтвортой явуулж байна.

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхий нийтийн сүүлийн үеийн хамгаалалт, хяналтын үйлчилгээ, шинэ техник технологийг ашиглан үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн харуул хамгаалалтыг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Тус компани нь Гүйцэтгэх захирал, Хуулийн зөвлөх, Ерөнхий менежер, Харуул хамгаалалтын албаны дарга, Хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан, Нягтлан бодогч, Нярав, Мэдээллийн технологи, харилцаа холбооны инженер, Сургалт хариуцсан мэргэжилтэн, Хэсгийн болон ээлжийн ахлах ажилтан, Хамгаалалтын ажилтан, Шуурхай бүлэг гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь Улсын бүртгэлийн 9011371004, Харилцаа холбооны зохицуулах хорооны 20510860, Цагдаагийн ерөнхий газрын 202307000043 тоот гэрчилгээгээр үйл ажиллагаагаа баталгаажуулан 90 гаруй алба хаагчидтай Улаанбаатар хот, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Харуул хамгаалалтын ажил, үйлчилгээний төрөл:

  • Худалдааны төв, оффисын хамгаалалт
  • Үйлдвэрийн байгууламж, агуулахын хамгаалалт
  • Уул уурхай, баяжуулах үйлдвэрийн хамгаалалт
  • Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулахын хамгаалалт
  • Ачиж буулгах тайлбай, ажилчдын кемпийн хамгаалалт
  • Хувийн эзэмшил, хотхоны хамгаалалт
  • Банк санхүүгийн байгууллагын хамгаалалт

Үйл ажиллагааны онцлог, давуу тал:

  • Хууль тогтоомжийг чандлан сахих, хэрэглэгч үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний биелэлтийг хангах зарчмуудыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажилладаг.
  • Хамгаалалтын ажилтнуудыг сонгон шалгаруулж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх боловсон хүчин бэлтгэх сургалтанд хамруулдаг.
  • Төв, орон нутгийн салбаруудад улиралд нэг удаа давтан сургалт явуулж боловсон хүчнээ чанаржуулдаг.
  • Объектуудыг бүсчлэн шуурхай бүлгийн хамгаалалтанд авсанаар хамгаалалтын үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангасан.
  • Манай улсын зах зээлд нийлүүлж буй хамгаалалт, хяналтын төрөл бүрийн систем, тоног төхөөрөмжүүдийг гэрээт байгууллагуудад суурилуулдаг.
  • Дотоодын ажилчдын хяналтыг IP камер, албаны тээврийн хэрэгслийг GPS хяналтын систем зэрэг дэвшилтэт технологиудаар хянаснаар алба хаагчдын ажлын хариуцлага өндөрссөн.
  • Холбооны болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсгээр бүрэн хангагдсан.
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад удирдах түвшний албан тушаал эрхэлж байсан мэргэжлийн дадлага, туршлагатай удирдах бүрэлдэхүүн ажилладаг давуу талтай.
  • Алсын хараа

    Найдвартай баталгаатай үйлчилгээ-үйлчлүүлэгчдийн итгэл, дэмжлэгийг хүлээсэн салбартаа тэргүүлэгч байгууллага байна.

  • Эрхэм зорилго

    • Хуулиа дээдэлж, ёс зүйтэй чадварлаг, бүтээлч хамт олныг төлөвшүүлэн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэн, улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулна.

  • Уриа

    Аюулгүй байдал хамтын ажиллагаанаас эхлэнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Дохиолол, харуул хамгаалалт

  • Үнэт зүйлс

    Харилцагч болон хамт олондоо хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ ил тод байлгаж, үйлчлүүлэгчдийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ажиллана.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайваны өргөн чөлөө VIP оффис 501 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.