Манай компани нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд алтны үндсэн ордны төслийг хэрэгжүүлэгч үндэсний компани. Бид мэргэжлийн өндөр ур чадвар бүхий ажилчдыг урт хугацааны үндэсний томоохон хэмжээний төслийн ажилд урьж байна.
Манай компани нь Heap leaching буюу нуруулдан уусгалтын болон CIP гангийн уусгалтын хосолсон технологитой баяжуулах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг энэ ондоо дуусгахаар зорин ажиллаж байна. Цаашдаа 400-700 ажиллагсадтай, байнгын ажиллагаатай энэхүү төслийг хамтдаа бүтээн босгож, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулахаар зорьж байгаа билээ.
Тогтвортой хөгжлөөр түүчээлнэ.
Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэж нийгмийн хариуцлагаа ухамсарлан чадварлаг мэргэшсэн хамт олон, оновчтой инженерчлэлийг хослуулан тогтвортой хөгжил бүхий үнэ цэнэтэй бизнесийг бүтээн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.
Мэргэжлийн ур чадвар бүхий жишиг уурхайлалт, тогтвортой хөгжлөөр түүчээлнэ.
1. Уул уурхай
2013
400