Баянгийн Эх компани нь 1994 оноос хойш Монгол Улсын барилгын салбарт шинэлэг, найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн, 30 гаруй жилийн туршлагатай компани юм. Бид 120 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд чанар, итгэлцэл, тогтвортой хөгжилд тулгуурласан үнэт зүйлсээрээ салбартаа нэр хүндтэй байр суурийг эзэлдэг.
Манай үндсэн үйлчилгээ нь барилга угсралтын ерөнхий гүйцэтгэл, гадна фасадны системийн угсралт, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт зэрэг өргөн хүрээг хамардаг. Үүний зэрэгцээ бид дэлхийн жишигт нийцсэн олон улсын чанар стандартын шалгуурыг хангасан түүхий эдээр гал тогоо, бүх төрлийн шкаф, унтлагын өрөөний тавилга зэрэг бүтээгдэхүүнийг дэлхийн чанарын стандартад нийцсэн шийдэл, технологийг Монголдоо нутагшуулахыг зорьж ажиллаж байна.
Бидний хамгийн том үнэт зүйл бол манай хамт олон. Бидний дунд та ур чадвараа хөгжүүлэх, шинэлэг санаачилга гаргах, бодит нөлөө үзүүлэх боломж бүхий найрсаг, хамтын ажиллагаанд суурилсан орчинд ажиллах болно.
Хэрэв та өсөж хөгжих боломжтой карьерыг эрэлхийлж байгаа бол бидэнтэй нэгдээрэй — хамтдаа ирээдүйг бүтээцгээе.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
1994
30