“Билэг Дизайн” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар 20 гаруй ажилтантай тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай компани өнгөрсөн хугацаанд 20 гаруй ажлын гутлын загвар зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба өнөөдрийн байдлаар 6-8 төрлийн загвар бүхий гутлыг тогтмол үйлдвэрлэж байна. Бид эрс тэс цаг уур, хүнд үйлдвэрийн орчин нөхцөлд ажилладаг УБТЗ, ДЦС-3, УБЦТС, ИНЕГ, МонЭнКо ХХК, Ачит Ихт ХХК зэрэг төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд ЦЕГ, ЗХ Энхийг сахиулах алба хаагчдын тусгай зориулалтын гутлыг захиалгаар хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хангасан, чанартай, шилдэг дизайн бүхий гутлыг тогтмол нийлүүлж ажилладгаараа бахархдаг. Манай компани 2021 оноос үйлдвэрийн байранд өргөтгөл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлж байгаатай холбоотой дараах ажлын байруудыг зарлаж байна. Бид ажлын байранд мэргэжил туршлага харгалзах ажилтан авч, сургах, дадлагажуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
2013
30