Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Богд хааны ордон музей

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Богд Хааны Ордон музей нь Монгол улсын түүх соёлын дахин давтагдашгүй цогцолборын нэг бөгөөд XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашин, соёлын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд Жавзандамба хааны амьдарч байсан өвлийн ордон, зуны мөргөлийн сүмүүд, Асарт гурван хаалга, ёслол хүндэтгэлийн Амгалан-Энхийн хаалга зэрэг уран барилгын дурсгалууд, түүх соёлын хосгүй үнэт эх бүтээлүүд, хаан, хатаны эдлэл, хэрэглэл, хувцас тэргүүтнүүд хадгалагддаг тэргүүлэх чиглэлийн соёлын байгууллага юм.

Богдын ордны түүх нь 1651 онд Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазарт зориулан Шар бүст Өргөө байгуулснаар эхэлсэн хийгээд түүнээс улбаалан Их хүрээний аймгууд үүсэн дэлгэрч 20 дугаар зууны эхэн үе хүртэл нийгэм соёлын томоохон төв болж иржээ. 1634-1684 онуудад Жавзандамба хутагтад зориулсан орд өргөөг, 5 дугаар Богдод зориулж Цагаан ордонг, наймдугаар Богдод зориулж ногоон ордон, хүрэн ордон зэргийг байгуулсны нэг нь одоогийн Богд хааны ногоон ордон буюу музей байрлаж байгаа уран барилгын цогцолбор мөн.

Халхын найман Богд Жавзандамбын түүх, тэдгээрийн Монгол улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмэр, гавъяа, монгол төрийн түүхэн бодит дурсгалуудыг сонирхон судлах нь гадны төдийгүй дотоодын үзэгч, аялагч жуулчдын танин мэдэх хүсдэг түгээмэл сэдэв билээ.

1990-ээд оноос хойшхи шилжилтийн жилүүдэд Богд хааны ордон музей өөрийн үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчлөх үйл явцыг бага хэмжээгээр явуулсаар иржээ. Гэвч орчин үеийн мэдээлэл, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед соёлын үйлчилгээг шинэлэг, сонирхолтой байдлаар түгээх шаардлага өссөөр байгаа бөгөөд орчин үеийн өндөр хөгжилтэй орнуудын музейн жишигт тохирохуйц үйлчилгээ үзүүлэх, түүх соёлын дурсгалыг стандартын дагуу хадгалж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, хамгалалт хамгаалалтын орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байна.

Соёл урлагийн салбарт менежментийн шинэ чиг хандлага нэвтэрч соёлын аялал жуулчлал эрчимтэй хөгжих болсон энэ цаг үед Богд Хааны Ордон Музейн үйлчилгээ, судалгаа, сурталчилгаа, хадгалалт, хамгаалалтын ажлыг өндөр хөгжилтэй орнуудын аялал жуулчлалын төв, музейн жишигт хүргэх, үзмэрийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, үйл ажиллагааний гол чиглэлүүдээр хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Дэлхийн хөгжилтэй орнуудын музейн үйл ажиллагааны жишигт хүрсэн олон улсын чанартай байгууллага байх

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Соёл урлаг, Спорт

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1926

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.