Gerbook төсөл нь дэлхийн өнцөг булан бүрт байрлах Монгол гэр-ийг дэлхийн хаанаас ч онлайнаар шууд захиалга хийж, амрах боломжийг бүрдүүлж өгч буй платформ юм. Мөн аялагчдад тулгардаг аялалтай нь холбоотой асуудлуудыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжийг нь олгодог. Өөрөөр хэлбэл аялагч аялахыг хүссэн газартаа амрах Гэр-ээ олж захиалах, төлбөр тооцоогоо гүйцэтгэх, тухайн газартаа хүрэх унаа тээврийн асуудлаа шийдэх, хөтөч орчуулагчаа олох, аялахыг хүссэн үзэсгэлэнт газруудаа олж, түүндээ хүрэх маршрутаа төлөвлөх зэрэг олон асуудлуудыг нэг дороос шийдэх боломжийг олгодог.
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2023
10