Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Буянтай Бадарчин

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Буянтай Бадарчин ХХК” нь 2023 онд шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа стартап компани бөгөөд нийт хөдөлмөр эрхлэгчид тэр дундаа олон цагаар оффист суудаг ажилчдын эрүүл мэндийг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, аз жаргалтай ажилтан байлгахын тулд дуудлагын эрүүл мэндийн үйлчилгээг явуулдаг.

Үүнд оффисын бариа засал, оффис иога, бүлгийн бясалгал, сэтгэл зүйн болонэрүүл мэндийн сургалтзэрэг багтдаг ба зөвхөн танай байгууллагад тохирсон үйлчилгээг, судалгаа шинжилгээн дээр үндэслэн гаргаж санал болгодог.

Бид үйлчилгээ тус бүр дээрээ тухайн чиглэлээр мэргэшсэн, хамгийн туршлагатай байгууллагуудыг сонгон авчхамтран ажилладаг ба та бүхэн үйлчилгээний чанарт санаа зовох шаардлагагүй юм. Жишээ нь иогын хичээл дээр Монголын агаарын иогын холбоо- Ари иог студиотой хамтардаг ба тэдний олон жилийн туршлагатай багш нар танай байгууллага дээр очин хичээл заах юм.


Бид бариа заслын үйлчилгээндээ "Монголын хараагүйчүүдийн үндэсний төв"-ийн дэргэдэх бариа заслын төвд ажиллаж мэргэшсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг тул ААН, байгууллагууд 25 хүн тутамд ХБИ ажиллуулах журмын хэрэгжилтийг хангахад тусалдаг.

  • Алсын хараа

    Байгууллагын амжилтын түлхүүр - Эрүүл, аз жаргалтай ажилтан

  • Эрхэм зорилго

    Хүн төвт байгууллагын соёлоор бүтээмжтэй ажилтныг бий болгоно.

  • Уриа

    Байгаа газар тань таныг цэнэглэе

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Үнэт зүйлс

    - Ур чадвар - Ёс зүй - Нинжин сэтгэл - Өсөлт - Эрүүл амьдрал

  • Байгуулагдсан он

    2023

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Колорадо бизнес төв, 207 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.