Компанийн мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, тооцоолох, хянах, тайлан мэдээ бэлтгэж илгээх зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ. Компанийн борлуулалтын үйл ажиллагаа нь улирлын чанартай тул бусад үед ажлын ачаалал багатай.
Үндсэн үүрэг: Бараа, бүтээгдэхүүний борлуулалтын ачаалалтай хугацаанд бүртгэл, тооцоог хийх ажилд нягтлан бодогчийн ажилд туслах, (Түр ажлын байр Дархан хотод) Гүйцэтгэх ажлууд: Бараа материалын гаралт, оролт, тооллогын үйл ажиллагаанд туслах; Барааны анхан шатны баримтыг үндэслэн харилцагчид барааг үнэн зөв хүлээлгэж өгөх ажилд туслах; Барааны анхан шатны бүртгэлийн баримтыг цэгцлэх, програмд шивэх; Тавигдах шаардлага: Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр сурч төгссөн, шинэ төгсөгч; Сурч дадлагажих эрмэлзэлтэй Тайлан хөтлөх, анхан шатны баримтын мэдлэгтэй; Бичиг баримтын эмх цэгц, нямбай байдлыг сахин ажилладаг; Цагийн болон хувийн зохион байгуулалт сайн; Дархан хотод оршин суудаг; 2025.05.15 - 06.30-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллана.