ХОРШООДЫН МЭДЛЭГ, ТУРШЛАГА ХУВААЛЦАХ ӨДӨРЛӨГ

Өмнөговь аймгийн ЗДТГ, “Оюу толгой” компани, Бизнесийн инноваци хөгжлийн төв хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог “Өмнөговьд үйлдвэрлэе” уриан дор тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Даланзадгад суманд амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээний үеэр Хоршооны сайн засаглал сургалтыг хамтран зохион байгуулах хүсэлтийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэсээс Глобал Коммунитс ОУБ-д ирүүлсэн бөгөөд 5 дугаар сарын 23-ны өдөр тус сургалтыг Өмнөговь аймгийн 12 сумын хоршоодын төлөөллийн дунд үр дүнтэй зохион байгууллаа. Мөн Глобал Коммунитс ОУБ, Хоршоологчдын Ертөнц ТББ-аас Жижиг дүнд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнд “Бизнес дэх хамтын ажиллагаа, сайн туршлага” сэдвээр мэдээлэл хийж оролцлоо.
Сургалт, зөвлөгөөний гол үр дүн нь Хоршоо бол төрөөс, эсвэл төсөл хөтөлбөрүүдээс дэмжлэг авч үйл ажиллагаа явуулдаг гэсэн нийтлэг буруу ойлголтыг өөрчилж, Хоршоо нь гишүүдийн хамтын удирдлага, хяналттай бизнесийн байгууллага бөгөөд амжилттай хөгжихийн тулд дэмжигч байгууллагуудын мэргэжлийн зөвлөгөө чиглүүлэгтэй, гишүүдийн оролцоотойгоор бизнесээ хөгжүүлэх боломжтой болохыг ойлгож авсан. Сургалтанд оролцсон гишүүдээс хоршооны хөгжлийн үнэлгээний судалгаа авч аймгийн 10 хоршооны хөгжлийн байдлыг эхний байдлаар тодорхойлж, хоршоогоо хөгжүүлэхэд цаашид хийх шаардлагатай ажлуудын талаар гишүүдийн санал, санаачилгыг өрнүүлэхэд чиглүүллээ.