Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол - Италийн Төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол - Италийн Боловсрол, Соёл Судлалын Төв нь Монгол болон Итали орны хэл, соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлалыг судлан хөгжүүлэх замаар хоёр орны соёл нэвтрэлцэхүйн гүүр, хамтын хөгжлийн шинэ гарц, найрамдалт харилцааны нэгэн тулгуур, танин мэдэхүйн эх үүд болох зорилготойгоор 2010 онд Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан билээ.

Өнөөдөр манай байгууллага нь Монгол-Италийн Төв хэмээх нэрийн дор “Монгол - Италийн Боловсрол, Соёл Судлалын Төв” ТББ-аас гадна “Италид Төгсөгчдийн Холбоо” ТББ, “Италийн Мэдээллийн Төв” ХХК, “Italian Language School in Mongolia” LLC, Итали улсын Турин хот дахь Итали - Монголын Соёлын Төв зэрэг байгууллагыг эгнээндээ нэгтгэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.

Төвийн нэрийг Итали хэлнээ орчуулан буулгавал Centro per Incremento degli Scambi Culturali e Linguistici tra Mongolia e Italia хэмээх бөгөөд энэ нь хоёр орны хэл болон боловсролын салбарын хөгжлийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо зэргийг хөхиүлэн дэмжих, идэвхжүүлэн хөгжүүлэх төв гэсэн ерөнхий утгыг агуулна.

Тийм ч учраас бид Итали улсын хэл, соёлын салбарт боловсролын хамгийн том үйлдвэр болсон Перужа хотын Гадаад Оюутны Их Сургуулийн (Università per Stranieri di Perugia) Монгол дахь албан ёсны суурин төлөөлөгчөөр, Итали хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтын төв болох Centro per la Valutazione e la Certificazione Linguistica буюу CVCL-ийн Монгол дахь албан ёсны шалгалт зохион байгуулах цорын ганц эрх бүхий байгууллагаар тус, тус ажиллаж байна.

Мөн Монгол - Италийн Төв нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн салбарт Итали улсын Биелла хотын Città Studi мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн лаборатори сургууль, Турин хотын I.F.S.E хоол үйлдвэрлэлийн институт, Милан хотын CULT MILANO загвар өмсөгч, телевизийн хөтлөгч бэлтгэх олон улсын академи, Кунео хотын Agenform мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн институт, бизнес авъяас хөгжлийн төв болох “Enjoy Formazione” Srl зэрэг байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүнчлэн Монгол улсад анх удаа Италийн Бүгд Найрамдах Улсын Элчин Сайдын Яам Улаанбаатар хотноо байгуулагдсанаар хоёр улсын хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болсон бөгөөд төвийн тэргүүн Шинэзоригийн Цэлмэг нь тус элчин сайдын яамны албан ёсны баталгаат орчуулагчаар мөн ажиллах болсон билээ.

Монгол - Италийн Төвөөс Итали хэлний харилцан ярианы анхны толь бичиг (2008 он), 1351 - Англи, Монгол, Орос, Итали дөрвөн хэлний зурагт толь (2009 он), Итали хэлзүй (2011 он), Итали хэлний өврийн толь бичиг (2011 он), Италид үнэгүй суралцах боломж бий юу? (2012 он), Buongiorno - Итали хэлний сурах бичиг (2015 он) зэрэг бүтээлүүдийг бэлтгэн нийтэлж байсан ба 2018 оны дөрөвдүгээр улиралд Итали хэлний ахисан дунд түвшний сурах бичиг, итали – монгол харилцан ярианы толь бичиг болон мэргэжлийн үг хэллэг бүхий өврийн толь зэргийг эрхлэн гаргахаар хичээн ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Хэл, соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлалыг судлан хөгжүүлэгч

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Метромолл их дэлгүүрийн чанх ард, Пентхаус хотхон 11/2 байр 1 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.