Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Коре Ти Эс Түншлэл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Коре Ти Эс Түншлэл ХХК нь уул уурхай, эрчим хүчний салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан, процессын урсгалын хяналтыг төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл ба материал зөөвөрлөх төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн баг юм. Бид уул уурхай, эрчим хүч, шингэн хүнсний төслүүдэд өндөр чанартай бараа материал, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ үзүүлж байна. Манай техникийн шийдлүүд нь техникийн зураг төсөл, хамгийн сүүлийн үеийн технологи, үйлчилгээ, олон улсын түншүүдтэй нягт хамтран ажилласнаар олж авсан туршлага дээр суурилдаг. Арга зүйгээ тасралтгүй сайжруулж, өндөр чанарын стандартыг баримталснаар бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, үйлчилгээг хэрэглэгч та бүхэндээ хүргэх болно.. Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, тулгарч байгаа сорилт, зорилгод нийцүүлсэн шийдлүүдийг нийлүүлснээр хамтын ажиллагаагаа тогтвортой урт хугацаанд хөгжүүлэхийг зорьж байна.

  • Алсын хараа

    Бид суурин тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах цогц үйлчилгээг хэрэглэгчидээ хүргэх замаар монголын зах зээлд тэргүүлэхийг зорино.

  • Эрхэм зорилго

    Бид олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, техник үйлчилгээний оновчтой шийдлийг харилцагчдадаа нийлүүлснээр тогтвортой хөгжилд нь хувь нэмрээ оруулна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Нэгдмэл хамт олон

    Чанартай үйлчилгээ /стандартад үнэнч

    Итгэлцэл

    Бүтээлч хандлага

    Тасралтгүй суралцагч

  • Байгуулагдсан он

    2022

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 хороо, АПУ 56-7 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.