1. Хоол үйлдвэрлэлийн төлөвлөлт, удирдлага Хоолны цэс боловсруулах, батлуулах, шинэчлэх. Хоолны технологи, орц найрлагыг тооцож, өртөг, шим тэжээл, амт чанарт нийцүүлэн зохион байгуулах. Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцыг удирдан зохион байгуулах. 2. Чанар, эрүүл ахуйн хяналт Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, хадгалалт, ариун цэврийн нөхцөлд хяналт тавих. Хоол үйлдвэрлэлийн бүхий л шатанд эрүүл ахуйн стандарт (HACCP, GMP гэх мэт)-ыг мөрдүүлэх. Ариутгал, цэвэрлэгээний хуваарь, стандарт мөрдөлтийг хянах. 3. Үйлдвэрлэлийн технологийн заавар, баримт бичиг хөтлөлт Технологийн зааварчилгаа гаргах, мөрдүүлэх. Орц нормын карт, үйлдвэрлэлийн технологийн баримт бичиг, тайлан боловсруулж, дүн шинжилгээ хийх. 4. Багийн удирдлага, сургалт Тогооч нар, туслахуудыг удирдан зохион байгуулах, ажил үүргийг хуваарилах. Ажлын байран дээр байнгын мэргэжлийн зааварчилгаа, сургалт зохион байгуулах. Ажлын бүтээмж, гүйцэтгэлийг хянах, үнэлэх. 5. Шинэчлэл, сайжруулалт Хоолны шинэ жор, аргачлал санал болгох, шинэлэг, эрүүл, шим тэжээлтэй хоолоор цэсэнд хувь нэмэр оруулах. Үйлчлүүлэгчдийн санал гомдлыг судалж, хоолны чанар, үйлчилгээний түвшинг тасралтгүй сайжруулах. 6. Бараа материал, нөөцийн хяналт Хоолны орц, түүхий эдийн зөв хэрэглээ, хэмнэлттэй байдалд хяналт тавих. Хадгалалт, дуусах хугацаа, стандарт хадгалах нөхцөл мөрдөлтийг шалгах.
Компанийн хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу сул орон тоо бий болсон ажлын байрыг тухай бүр албан тушаалын шаардлага хангахуйц чадварлаг хүний нөөцөөр хангах Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулах Компанийн ажлын зарын нэгдсэн сайтад нээлттэй ажлын байрны мэдээллийг тогтмол шинэчлэн байршуулах, бүрдүүлэлтийн эх үүсвэр, сувгийг нэмэгдүүлж ажиллах Шинэ ажилтанд байгууллага, ажил үүрэг, хамтран ажиллагчидтай танилцуулах, чиглүүлэх, Шинэ ажилтан, албан тушаал дэвшин ажиллаж байгаа ажилтны туршилтын хугацааны дасан зохицох хөтөлбөрийг чиглүүлэх, Хөдөлмөрийн харилцааг зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлээр
Агуулахын үлдэгдэл болон бараа материалын өдөр тутмын зарцуулалтанд хяналт тавих Бараа материалын захиалга хийх, хүлээн авах, бүртгэл хөтлөх Орлого, зарлагын баримт, анхан шатны бүртгэлийн зааварын дагуу гаргах Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны тайлан мэдээг тогтоосон хугацаанд гаргаж тайлагнах
- Цэвэрлэх байгууламжийн барилга байгууламж, шугам сүлжээний ашиглалтыг бүрэн хариуцаж ажиллах 2. цэвэрлэх байгууламж бохир усны шугам хоолой, худагт өдөр тутам үзлэг хийх 3. Ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээ, худаг, камерын ашиглалтын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцаж ажиллана 4. Бохир усны шугам хоолой, худгуудад өдөр тутам үзлэг хийж, илэрсэн гэмтлийг даруй засварлахын зэрэгцээ их хэмжээний аваар ослын үед шалтгааныг даруй тогтоон инженер техникийн ажилтанд мэдэгдэх 5. Байгууллагын мэдэлд буй барилга байгууламж, шугам сүлжээний ашиглалттай холбогдсон гэмтэл гархаас сэргийлэх, хяналт тавих, тодорхой мэдээллээр удирдлагыг хангах 6. Аж ахуй нэгж, албан байгууллага, орон сууцны бохир усны худаг, шугам сүлжээний бүрэн бүтэн байдалд хяналт тавих 7. Өөрийн эзэмшилд байгаа багаж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах 8. Байгууллагын эзэмшилд байгаа бохир усны худгыг сард нэг удаа лайдаж цэвэрлэх 11. инженерийн хийцлэл бүхий барилга байгууламж, шугам сүлжээний схем зургийг мэддэг байх
Хоол, унда, материалын хангамжийн төлөвлөгөөг боловсруулах Хоол үйлдвэрлэлийн шаардлагыг хангахын тулд материалын захиалгыг боловсруулах Нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, чанар, үнэ, хугацааг хянах Хангамжийн зардлыг бууруулахад анхаарах Нийлүүлэлтийн гинжийг удирдах, үр ашигтай ажиллагааг хангах Санхүүгийн тайлан болон хангамжийн зардлыг боловсруулах Нийлүүлэгчдийн урамшуулал, гэрээг хянах Хуулийн болон стандартын шаардлагыг хангах Бүтээгдэхүүний нөөцийн түвшинг хянах Хоол үйлдвэрлэлийн бусад хэлтэстэй хамтран ажиллах
Ажлын байрны эрсдлийг үнэлэх, ХАБЭА-ны журам, үйл ажиллагааг хэрэгжүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах ХАБЭА-ны стандарт, дүрэм журамыг мөрдөхөд хяналт тавих Ажлын байрны аюулгүй байдлын дотоод хяналт, шалгалт хийх Ажлын байрны аюулгүй байдлын талаарх мэдээллийг ажилтнуудад түгээх ХАБЭА-ны тайлан, мэдээллийг бэлтгэх, дүгнэлт хийх Ажлын байрны эрсдэлд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулах ХАБЭА-ны зөрчил, осол, аваар гарсан тохиолдолд шалгалт хийх, дүн шинжилгээ хийх Ажлын орчны аюулгүй байдлыг сайжруулах санал боловсруулж, хэрэгжүүлэх ХАБЭА-тай холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх