Даянсофт ХХК-н ажлын соёл, дотоод журмаас
Илүү цаг, амралтын өдөр ажиллахгүй, үнэт цагаа гэр бүлдээ зарцуулдаг.
Ажлын цаг 8:30-17:30
Бүх нийтийн амралт, амралтын өдрүүдээр амарна.
Зөвхөн нэг биш олон бизнесийн мэдлэгтэй болох боломжтой.
Таны сурсан зүйл л насан туршид тань таниас салахгүй хамт байх цорын ганц хөрөнгө юм. Учир нь Dayansoft ERP, POS програмуудыг боловсрол, барилга, уул уурхай, тээвэр, ресторан, зочид буудал, кофешоп, түргэн хоол, хувцас, үйлдвэрлэл, сэлбэг, засвар, бичиг хэрэг, компьютер, эмийн сан, гоо сайхан, салон, үнэт эдлэл, хүнсний гээд бүх салбарт одоогоор 1500+ харилцагч байгууллагууд өдөр тутамдаа ашиглаж, биднээс зөвлөгөө үйлчилгээ авч хамтран ажиллаж байна. Та үүнээс суралцах боломжтой. Зөвхөн өөрийн ажилладаг нэг байгууллагын биш, програм үйлчилгээг авдаг бүх харилцагч байгууллагуудын бизнесийн онцлог, хэрэгцээ шаардлага, НББ, програмын ажиллагаанаас гадна, хэрхэн програм, системийг бий болгож, хөгжүүлж, харилцагч байгууллагад тулгамдаж буй асуудлыг програмын шийдлээр хялбарчилж шийдвэрлэдэг болохыг яг тогоон дотроос нь харах, хамт бүтээх боломжтой.
100% онлайнаар буюу бүх ажлыг зайнаас онлайнаар хийдэг.
IT компани учраас харилцагч нарт үзүүлж буй бүх үйлчилгээг зайнаас онлайнаар хийдэг. Өөрөөр хэлбэл, та маш олон харилцагч байгууллагуудтай төрөл бүрийн ажил үйлчилгээ үзүүлэх ба бүгдийг оффисоос онлайнаар хийж гүйцэтгэх боломжтой.
Нэмэлт тайлбар: Оффисоос ажиллах ба ажлаа онлайнаар хийнэ.
Програм хангамжийнкомпанийн бүх процесст хамгийн ойроос оролцох боломжтой.
Борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ, хөгжүүлэлт гээд IT компанийн бүх дотоод процесст маш ойроос оролцоно. Учир нь багууд, удирдлага хоорондоо нэг дор, маш ойрхон, нягт уялдаатай ажилладаг байгууллагын соёл, онцлогтой. Шаталсан дэд бүтэц, хүнд сурталгүй. Таны албан тушаал, ажлын чиг үүргээс үл хамаарч эдгээр процесст оролцох боломжтой.
Мэдлэгийн сан үүсгэж, түгээхэд гар бие оролцоно.
Бид програм хөгжүүлэхээс гадна түүнтэй холбоотой, түүнийг ашиглах “Мэдлэгийн сан” үүсгэж өдөр тутам баяжуулдаг. Мэдлэгийн сангаараа дамжуулж компани дотроо ажилтнууд нь, гаднаа харилцагч байгууллагууд, бүр харилцагч биш ч гэсэн бусад бүх шаардлагатай хүмүүст нээлттэйгээр түгээн дэлгэрүүлдэг соёлтой.
Үндсэн цалин + Улирлын гүйцэтгэлийн бонус + Эрүүл мэндийн даатгал ...
Бид ажилтнууддаа үндсэн цалингаас гадна, шалгуур хангасан тохиолдолд улирлын бонус цалин, эрүүл мэндийн даатгал болон бусад урамшууллыг үзүүлдэг.
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2015
10