Дархан-Уул аймгийн Алтан гадас одонт Биеийн тамир, спортын газар нь 1964 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж өдгөө 60 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.
Өнгөрч буй түүхэн жилүүдэд эгнээнээсээ Хөдөлмөрийн баатар 1, Гавьяат тамирчин 12, Гавьяат дасгалжуулагч 4, олон улсын хэмжээний мастер 60, Спортын мастер, дэд мастер 550 гаруй, Олон улсын шүүгч 5, Улсын шүүгч 16, зэрэг, цолтой шүүгч 80 гаруй төрүүлж улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаануудад амжилтаа ахиулсаар байна.