Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Динза”, “Цондоолой Цүндээлэй 2” комик ном нь Монголын 3 үеийнхний шимтэн унших дуртай, БСШУЯ-ны шилдэг ном, Боловсролын үндэсний хүрээлэнгээр үнэлгээ хийгдсэн, дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрүүд, Монголд 2.7 сая хувь хэвлэгдэж хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг тогтоож, өдгөө үндэсний брэнд болон хөгжиж комик ном, номын нэрийн бүтээгдэхүүн, хүүхдийн боловсролын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна.

Хөтөлбөрүүд:

“ХҮҮХЭД ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ-ДМ” ХӨТӨЛБӨР

Дэлхий дахинд боловсролын чиг хандлага өөрчлөгдөж, орон бүр өөрсдийн онцлогт тохируулсан арга зүйг чухалчилж буй энэ үед “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас Монгол хүүхдийн сэтгэл зүй, сэтгэхүйд тохирсон комик ном дээр тулгуурласан сургалтын орчин үеийн арга зүйг хэрэгжүүлж байна. “Багш бүхэн сэтгэл зүйч” зуны хөтөлбөрийг санаачилсан ба тус сургалтаар сурагчдад хүртээмжтэй боловсролыг эзэмшүүлэхийг зорин, хичээлийн хоцрогдолтой, сурах сонирхолгүй хүүхдүүдийг ч хичээлдээ дуртай болгож, сурлагын ахиц дэвшил гарахад үр дүнтэй арга зүй юм. Мөн түүнчлэн тухайн хөтөлбөрийг ангидаа хэрэгжүүлж буй багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, тухайлбал нэг багшид дунджаар 3.6 сая төгрөгийн цалин, урамшуулал тооцогдох юм.

“НОМЫН САЙН АНД НАЙЗУУД” БҮХ НИЙТИЙГ НОМ УНШИХАД УРИЛСАН АРГА ХЭМЖЭЭ, ХӨТӨЛБӨР

Хөдөө орон нутгийн алслагдсан сумд, гэр хорооллын захын сургуулиудын зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг ном унших боломжоор хангах, номын сан байгуулж, ном унших хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

“МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комиксын анхны уншигч 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд “Мэдлэг түгээгч” оюутан залуус Бяцхан дүү нартаа ном унших нөлөөллийн ажлыг идэвхжүүлэхэд тэд хувь нэмэр оруулснаас гадна уг хөтөлбөрөөс олсон орлого нь сургалтын төлбөр болон тогтмол цалинд зарцуулагддаг.

  • Алсын хараа

    Бидний зорилго бол “Номоор дамжуулан  Монгол сэтгэлгээний дархлааг хадгалах, хүүхдийн сэтгэлзүйг уран зохиол дээр суурилсан шинэлэг аргаар эмчлэх, хөгжүүлэх, хүүхдийн боловсролын үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлэх, цахим хөгжлийн эрин үед дэлгэцийн донтолтоос холдуулах, ном унших дадлыг хүүхдэд суулгах, улмаар үндэсний бахархал, Монголын уламжлалт соёл, эх орноороо бахархах сэтгэлгээг номоор дамжуулан гаргах, түгээх, сурталчлан таниулах” юм.      

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн бус байгууллага

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2023

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Туушин оффис 311 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.