Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эковатер ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ECOWATER LLC

Товч танилцуулга

“ECOWATER” ХХК 2005 онд газрын доорх усны эрэл-хайгуул, өрөмдлөгийн үйл ажиллагааг эрхлэн явуулахаар байгуулагдсан ҮНДЭСНИЙ КОМПАНИ болно. Тус компани нь дор дурьдсан тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Үүнд:

  • Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Сайдын тушаалаар: УСНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭ (Усны эрэл-хайгуулын гидрогеологийн судалгааны ажил явуулах , судалгааны цооног, ашиглалтын худаг өрөмдөх, тоноглох, инженерийн хийцтэй уст цэг сэргээн засварлах),
  • Барилга Хот Байгуулалтын сайдын тушаалаар: Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл,
  • Барилга Хот Байгуулалтын сайдын тушаалаар: Услалтын уст цэг, ашиглалтын худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламж барих, тоноглох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл

Манай байгууллага нь АНУ, Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн техникийн өндөр хүчин чадал бүхий орчин үеийн өрөмдлөгийн тоног төхөөрөмж, машин механизм, шаардлагатай бусад дагалдах багаж хэрэгслээр иж бүрэн хангагдсан бөгөөд мэргэжлийн арвин дадлага туршлагатай ажиллах хүчний баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

“ECOWATER” ХХК-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Газрын доорхи усны эрэл, хайгуул судалгааны ажил
  • Усны барилга байгууламж барих, сэргээн засварлах
  • Ган болон хүчитгэсэн хуванцар хоолой (HDPE) худалдаа
  • Гидрогеологийн цооног өрөмдлөх, ашиглалтын худаг тоноглох, шавхалт туршилтын ажил
  • Ашигт малтмалын хайгуулын өрөмдлөг
  • Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

“ECOWATER” ХХК нь байгуулагдсан үеэсээ эхлэн Монгол Улсын Засгийн газар, Хүнс Хөдөө аж ахуйн яам, Эрүүл Мэндийн яам, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Монголын Мянганы Сорилтын сангийн шугамаар зарлагдсан бэлчээрийг усжуулах төсөл хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр зэрэг тендер шалгаруулалтад удаа дараа оролцож, гэрээ байгуулан амжилттай хэрэгжүүлж байсан билээ.

Тус компани нь одоогоор зөвлөх гидрогеологич доктор 1, гидрогеологич 3, гидротехникч 3, өрмийн мастер инженер 6, кемп менежер 2, оффис менежер 2, нярав 2, нягтлан 2, өрмийн туслах ажилтан 12, жолооч 10 нийт 40 гаруй ажилтан, ажиллагсадтай, 3 өрмийн машин, 30 гаруй тоног төхөөрөмж, 23 автомашин, бусад багаж хэрэгсэл бүхий нийт 2.0 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгөтэй, уул уурхай, үйлдвэрийн усан хангамжийг цогцоор шийдвэрлэх зорилго бүхий үндэсний компани юм.


ГАЗРЫН ДООРХ УСНЫ ЭРЭЛ- ХАЙГУУЛЫН СУДАЛГААНЫ АЖИЛ:


• газрын доорх усны эрэл-хайгуулын гидрогеологийн судалгааны хээрийн үйлдвэрлэлийн ажлыг мэргэжлийн арга зүй, аргачлалын удирдлагаар иж бүрэн хангана.
• эрэл-хайгуулын гидрогеологийн судалгааны хээрийн үйлдвэрлэлийн ажлын үр дүн, бусад тулгуур мэдээлэл, , анхдагч баримт материалыг нарийвчлан боловсруулж, газрын доорх усны нөөцийн тооцоог чанарын өндөр түвшинд найдвартай хийнэ.
• газрын доорх усны эрэл-хайгуулын гидрогеологийн судалгааны арга зүй, аргачлалын талаар мэргэжлийн заавар, зөвлөгөө өгнө.
• газрын доорх усны эрэл-хайгуулын гидрогеологийн судалгааны иж бүрэн төсөл боловсруулж өгнө.
• захиалагчийн зүгээс урьдчилан сонгож авсан бүс нутаг, тодорхой дэвсгэр талбайн хэмжээнд урьд өмнө хийгдсэн судалгааны ажлын талаархи бодит үр дүн, баримт мэдээллийг цуглуулж, эдгээр тулгуур мэдээлэлд задлан шинжилгээ хийж, мэргэжлийн үнэлэлт, дүгнэлтийг өгнө.
• захиалагчийн объектод хамгийн ойр байх зайд газрын доорх усны эрэл- хайгуулын ажлын талбайг сонгож, судалгааны илүү оновчтой арга зүй, аргачлалыг сонгон авч, техникийн даалгавар боловсруулна.
• судалгааны ажлыг удирдах мэргэжлийн чадварлаг баг, бүрэлдэхүүнийг бүрдүүлж, томилон ажиллуулна.
• хээрийн үйлдвэрлэлийн ажлын явцад судалгааны ажлын үр дүнгийн тухай шаардлагатай мэдээ, мэдээллийг зохих арга зүй, аргачлалын дагуу бүрэн гүйцэд цуглуулж, баталгаажуулна.
• хээрийн үйлдвэрлэлийн ажил дууссанаас хойш 60 хоногийн хугацаанд тухайн судалгааны ажлын эцсийн үр дүнгийн тайланг боловсруулж, усны нөөцийн тооцоог хийж, захиалагч болон байгаль орчин, ногоон хөгжлийн яамны усны нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.
• судалгааны ажлын эцсийн үр дүнгийн тайланг хурлаар хэлэлцүүлэн батлуулна.

ГИДРОГЕОЛОГИЙН ЦООНОГ ӨРӨМДӨХ, ТОНОГЛОХ,ШАВХАЛТ ТУРШИЛТЫН АЖИЛ:
• гидрогеологийн цооногийг 215-450 мм голчоор өрөмдөнө.
• өрөмдлөгийг хийн эргэлтэт цохилтын аргаар болон эргэлтэт өрөмдлөгийн аргаар хийж гүйцэтгэнэ.
• өрмийн шаардлагатай сэлбэг материалын нөөцийг бэлтгэн зайлшгүй хийгдэх болон гэнэтийн засвар үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хийж, хээрийн үйлдвэрлэлийн ажлын явцад сул зогсолт гаргахгүй байх бололцоог бүрдүүлж ажиллана.
• гидрогеологийн цооногийг тоноглохдоо зохих стандартын дагуу яндан хоолойг шүүрлэж(стандартын шүүр) бэлтгэх ба захиалагч хүсвэл үйлдвэрийн аргаар шүүрлэж бэлтгэсэн хоолойгоор (стандартын шүүрээр) тоноглоно.
• цооногт шүүрлэсэн (стандартын шүүр) ган хоолой суулгасны дараа шаардлага хангасан хайрган шүүрийг суурилуулж цооногийг шавхалт туршилтын ажилд бэлтгэнэ.
• ашиглалтын худгийг газрын доорх усны ашиглаж болох боломжит нөөц нь тогтоогдсон хэмжээнд тохируулан өрөмдөж, тоноглоно.
• цооногт шавхалт туршилтын ажлыг эрэл- хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын удирдагчийн тогтоосон дундач хугацаа буюу 24-72 цагаар хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд 10-20 хүртэл хоногоор уг ажлыг гүйцэтгэж болно.
• шавхалт туршилтын ажлыг олон улсын брэнд болсон бүтээгдэхүүн болох grundfos, мастера насос болон эрлифтийн аргаар хийж гүйцэтгэнэ.
• цооногийн усны ундаргын хэмжилтийг усны тоолуураар, түвшиний бууралт, сэргэлтийг solinst багажаар хийнэ.
• цооног өрөмдөх, тоноглох, шавхалт туршилтын ажлын төгсгөлд байгаль орчинд ээлтэй технологиор нөхөн сэргээлтийг хийнэ.

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГ:


• BQ, NQ, NQ, PQ голчоор 800 метр хүртэл (кернтэй) дээжит ба дээжгүй (кернгүй) өрөмдлөг
• дээжний хайрцаг бэлтгэн нийлүүлэх, бичиглэл хийх
• захиалагчийн хүсэлтийн дагуу дээжний чулуулгийн чиглэл тогтоох дурангийн хэмжилт хийх
• гулууз (керны) дээжний зүсэлтийг зориулалтын зүсэгч машинаар хийнэ
• өвлийн улиралд бүрэн тоноглосон дулаалгатай чингэлэгт өрмийн машиныг байрлуулан үйл ажиллагаа явуулж байна

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАЛТ:


• хайгуул судалгааны ажлын тайлан, газрын доорх усны ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд үндэслэн зураг төслийг ажлын арвин туршлага, өндөр мэдлэг боловсрол бүхий гидротехник инженер, ажилтаны багаар хийж гүйцэтгэнэ
• төслийн талбайн дагуу инженер-геологийн судалгааны тайлан боловсруулж батлуулна.
• орчин үеийн өндөр хурдтай цахим тоног төхөөрөмжийг ашиглан өндөр үр ашигтай зураг төслийн техник- эдийн засгийн үндэслэл боловсруулах
• усны барилга байгууламжийн зураг төслийг барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвд монгол улсын чанар стандартад нийцсэнийг магадлал хийлгэж хамгаална

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ:

• усан хангамжийн системийн барилга байгууламжийг мэргэжлийн чадварлаг инженер техникийн ажилтануудаас бүрдсэн хамт олон орчин үеийн шилдэг технологи, тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэнэ.
⁃ бид барьж байгуулсан ажилдаа 3 доошгүй жилийн баталгаа гаргана.

БИДНИЙ ЗӨВХӨН СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛУУДЫГ ТОВЧ ДУРЬДВАЛ:

  • 2011 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Салхит бор толгой нэртэй газарт орших гянтболдын үйлдвэрийн усны эх үүсвэрийн хайгуулыг явуулж, Монгол Улсын Усны газрын Мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн газрын доорхи усны ордын нөөц баялгийг үйлвэрлэлийн С зэргээр үнэлэн 573.6м3/хоног буюу 6,64 л/с усны ашиглах боломжит нөөцийг тогтоож, батлуулсан. Түүнчлэн тус үйлдвэрийн усан хангамжийн байгууламжийн ажлыг гүйцэтгэж, 5 ашиглалтын цооног гарган, баяжуулах үйлдвэрээс 5 км-ээс ус татах байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн.
  • 2011 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 15 хүртэл хугацаанд БНХАУ, АНУ компаниудын хөрөнгө оруулалттай “Баян-Эрч” ХХК-ий захиалгаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Өвөрбаянгийн молибдений ордын баяжуулах үйлдвэрийн усны эх үүсвэрийн зориулалтаар газрын доорхи усны эрэл хайгуул, судалгааны ажлыг (CHINA NONFEREOUS HYDRO-GEOLOGY CENTER) БНХАУ-ын Хуабэй өнгөт металлын инженер хайгуулын компанитай хамтран гүйцэтгэж, хайгуулын ажлын тайлан боловсруулалтын ажлыг бие даан хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд 1958.0км2 судалгааны талбайд 78 цооногт 9800 тууш метр геологийн болон гидрогеологийн өрөмдлөгийн ажил хийж, шавхалт туршилтын ажлыг 38 цооногт 3-20 хүртэл хоногоор хийсэн бөгөөд нийт ажлын төсөвт өртөг нь 6,1 тэрбум төгрөгт хүрсэн томоохон ажил болсон. Судалгааны ажлын тайланг 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Усны газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн газрын доорхи усны ордын нөөц баялгийг үйлдвэрлэлийн С зэргээр үнэлэн 6978м3/хоног буюу 80,7 л/с усны ашиглах нөөцийг батлуулж, амжилттай хамгаалсан болно. Монгол улсын Усны мэргэжлийн зөвлөлийн хурлаар бидний тайланг хэлэлцэх үед энэхүү ажлыг 1990 оноос хойш хийгдэж байгаагүй томоохон ажлын нэг болсон, материал цуглуулах, тайлан бичилтийг маш өндөр түвшинд гүйцэтгэснийг өндрөөр үнэлсэн.
  • 2012 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тайшен Деволопмент” ХХК-ны захиалгаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Эрээний төмрийн ордын усны эх үүсвэрийн хайгуулын ажлыг Баянжаргалан, Өндөршил сумын нутагт явуулсан. Уг төслийн хүрээнд нийт 80-150 тууш метрийн гүнтэй 21 цооногийн ажлыг гүйцэтгэж, зохих стандарт, арга зүй аргачлалын дагуу шавхалт туршилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хийсэн ажлын үр дүнг БОНХЯ-ны нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, таамаг нөөцөөр батлуулсан.
  • 2013 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Ар өлзийт, Тойрмын говь, Долоон хашаатын хэсэгт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ ЦАХИУРТ ОВОО” ХХК-ны төмрийн хүдрийн баяжуулах уурхайн усан хангамжийн эх үүсвэрийн зориулалтаар газрын доорхи усны эрэл хайгуул, судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны ажлын хүрээнд 25-400м гүнтэй нийт 36 цооногт 7257.0 тууш метр кернтэй, кернгүй өрөмдлөг хийж, туршилт шавхалтын ажлыг хоёр үе шаттай 24-72 цагаар хийж, нийт зардал нь 1,6 тэрбум төгрөг зарцуулсан болно. Судалгааны ажлын үр дүнгийн тайланг 2014 оны 01 дүгээр сарын 17 ны өдөр БОНХЯ-ны нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, үйлдвэрлэлийн С зэргээр үнэлэн 36л/с буюу 3110,4 м3/хоногоор батлуулсан болно.
  • 2013 онд Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Хөөврийн бууц, Бор даравгай, Зосын булаг, Эхэн шанд, Шинэ булгийн худгийн хэсэг орчмын дэвсгэр талбайд Канад Улсын хөрөнгө оруулалттай “Дай Уул” ХХК-ны хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн усан хангамжийн зориулалтаар явуулсан газрын доорхи усны эрэл хайгуул, судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд 80-150м гүнтэй 15 цооногт кернтэй болон кернгүй нийт 5121,4 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, нэг ба хоёр түвшний бууралттай ганцаарчилсан болон багц туршилт шавхалтын ажлыг 10 цооногт хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тайланг 2014 оны 05 дугаар сарын 17 ны өдөр БОНХЯ-ны нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн нийт усны ашиглах боломжит нөөцийг 11,5л/с батлуулсан байна.
  • 2013 онд “Тайм констракшн” ХХК-ны захиалагаар Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ажлын зориулалтаар нийт 5000 тууш метр дээжит өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • 2014 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Ар өлзийт, Тойрмын говь, Долоон хашаатын хэсэгт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ ЦАХИУРТ ОВОО” ХХК-ны төмрийн хүдрийн баяжуулах уурхайн усан хангамжийн системийн зураг төсөл, Усан хангамжийн системийн ТЭЗҮ боловсруулж батлуулсан.
  • 2014 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Ар өлзийт, Тойрмын говь, Долоон хашаатын хэсэгт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ ЦАХИУРТ ОВОО” ХХК-ны төмрийн хүдрийн баяжуулах уурхайн усан хангамжийн системийн барилга байгууламжийг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн болно.
  • 2014 онд Архангай аймгийн төвийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн цэвэр усны болон бохирын шугам сүлжээний зураг төслийн боловсруулж, шугам сүлжээг барьж байгуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн.
  • 2015 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ ЦАХИУРТ ОВОО” ХХК-ны захиалагаар Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт ашигт малтмалын нарийвчилсан хайгуулын зориулалтаар нийт 8800 тууш метр дээжит өрөмдлөгийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Энэхүү өрөмдлөгийн ажил нь геологийн тогтоцын хувьд хүндрэлтэй байсан боловч бид амжилттай хийж гүйцэтгэн захиалагчаас өндөр үнэлгээ авсан болно.
  • 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр Таван толгой нүүрсний орд газрын технологийн усан хангамжийн зориулалтаар явуулах газрын доорхи усны эрэл, хайгуул судалгааны ажлын тендерт шалгарч гэрээ байгуулан ажлыг амжилттай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөд байна. Энэхүү ажлын хүрээнд 42 цэгт 6698 тууш метр дээжит өрөмдлөгийн ажил, 5668 тууш метр гидрогеологийн өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэхийн зэрэгцээ 42 цооногийг худгийн хийцээр тоноглож, туршилт шавхалтын ажил хийж гүйцэтгэсэн болно. Ажлын төгсгөлд газрын доорхи усны эрэл, хайгуул судалгааны ажлын суурин боловсруулалтын ажлыг хийж БОАЖЯ-ны Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлж, усны ашиглалтын нөөцийг үйлдвэрлэлийн С зэргээр нийт 63,65л/с буюу 5499,31м3 хоногоор батлуулан, тайланг хүлээлгэн өгсөн болно.

Тус компани нь сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 7 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий ажил үйлчилгээ үзүүлсэн билээ.

Онцлог, давуу тал

Манай компанийн хувьд уул уурхай, үйлдвэрийн усан хангамжийг бүрэн цогцоор нь шийдвэрлэх үндсэн зорилготой ажиллаж байгаа нь бусад компаниудаас ялгарах хамгийн гол давуу тал болно. Өөрөөр хэлбэл манай компани нь усан хангамжийг цогцоор нь бүрэн шийдвэрлэхийн тулд усны эрэл хайгуул, судалгааны ажлаас эхлэн усан хангамжийн системийг барьж байгуулах, бүх тохиргоо үйлчилгээг хийж усыг үйлдвэрт оруулах хүртэлхи бүхий л шат дамжлагыг нэгдсэн нэг удирдлага, нэг менежментээр хийж гүйцэтгэж байгаагаараа бусдаас ялгарч байна. Усан хангамжийг цогцоор нь шийдвэрлэхийн тулд бид гадаадын болон дотоодын олон компаниудтай хамтран ажиллахын зэрэгцээ хамгийн шилдэг мэргэжилтэнүүдийг татан оролцуулж ажиллахаас гадна сүүлийн үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг ажил, үйлчилгээндээ нэвтрүүлэхийг чухалчилж ажилладаг билээ.

Манай компанийн бас нэг давуу тал бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж, тэдний маркетинг, менежмэнтээс суралцахыг зэрэгцээ эх орныхоо их бүтээн байгуулалтад бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ажиллах сэтгэлд оршино. Тухайлбал бид 2016 онд Таван толгойн нүүрсний уурхайн технологийн усан хангамжийн зориулалтаар хийгдсэн газрын доорхи усны эрэл, хайгуул судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөд байна.

- Мэргэшсэн ажилтан, ажилчдын өндөр бүтээмж

- Хамгийн сүүлийн үеийн өрөмдлөгийн машин механизм, тоног төхөөрөмж

- Байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд ажиллах боломж

- Аливаа эрсдлийг даах чадвар.

- 90-100 хувийн дээж авалт

- Өрмийн талбайд сул зогсолтгүйгээр ажиллах боломж

Хээрийн ангийн нүүдлийг зөв зохион байгуулж, ажилтнуудын тав тухыг хангасан орон байр, хоол хүнсээр үйлчилдэг. Бидний ажил үүргээ гүйцэтгэх нэг гол нөхцөл бол өрөмдлөгийн талбайг жилийн дөрвөн улиралд, цаг уурын ямар ч нөхцөлд байгаль орчинд ээлтэй байдлаар бэлтгэж, тоног төхөөрөмжийг хамгийн оновчтой байдлаар ашиглах явдал юм.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа

Манай компани ажиллагсдынхаа эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах ба нөхөн сэргээх, техник ашиглалтын хэвийн нөхцлийг хангахад онцгой анхаардаг.

Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль болон бусад хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгон, ажиллагсдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үйл ажиллагааныхаа нэн чухал хэсэг гэж үздэг. Ажиллагсдынхаа эрүүл таатай орчинд ажиллах, тав тухтай амрах нөхцлийг бүрдүүлэх, улирал бүрийн онцлогт тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас, хувийн хамгаалах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх багаж хэрэгслээр бүрэн хангахад онцгой анхаарч ажилладаг.

Бүрэн гидравлик ажиллагаатай, 100 децибеллээс нам дуу чимээ гаргадаг өрмийн суурь машинуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүний бие, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж байна.

Компаниас хагас жил тутамд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн мэргэжлийн сургалтыг амжилттай зохион байгуулж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчид болон үндсэн хөрөнгө, машин тоног төхөөрөмжөө даатгалд тогтмол хамруулсаар ирсэн нь биднийг Шилдэг даатгуулагч хамт олон болгосон.

“ЭКОВАТЕР” ХХК

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    СЭТГЭЛ, ХАНДЛАГА, ҮР ДҮН

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.