Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эко Ази Дээд Сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгаль орчны салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Эко-Ази” Байгаль орчны дээд сургуулийг Байгаль орчны гавъяат ажилтан доктор, проф.Цохио овогтой Адъяасүрэн анх 3 багш 34 оюутантай БСШУЯ-ны сайдын 2000 оны 63 тоот тушаалаар байгуулсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ байгаль орчны менежментийн сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэх орчныг хамгаалах, байгаль орчны менежментийг сайжруулах талаар дараах 8 үндсэн чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг сургалт боловсролтойгоо хослуулан явуулж байна. Үүнд:

  1. Байгаль орчин, газрын нөхөн сэргээлт
  2. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах арга зам
  3. Ногоон хөгжлийн бодлого, чиглэл /Ногоон өсөлт, эдийн засаг, ногоон технологи, ногоон барилга/
  4. Тогтвортой хөгжлийн боловсрол /багш боловсрол/
  5. Биотехнологи
  6. Газрын бодлого төлөвлөлт
  7. Байгаль орчны тандан судалгааны арга, технологи
  8. Хүрээлэх орчны чанарын мониторинг, судалгаа

Эдгээр судалгааны чиглэлүүд нь өнөөгийн нөхцөлд Монгол улсын ногоон эдийн засгийн хөгжлийг хангах, байгаль орчны нийгмийн болон тулгамдаж буй асуудлыг тэнцвэржүүлэхэд чухалаар шаардагдаж байгаа бодлого, менежментийн чиглэл юм. Жил бүр эдгээр сэдвүүдийн хүрээнд багш, оюутнууд тодорхой судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж үр дүнгээ холбогдох газруудад шилжүүлж байна.

Докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь одоогоор 37,5 хувь байна. Профессор, дэд профессор цолтой багш нарыг нэмж оруулвал эрдмийн цолтой багш нарын эзлэх хувь 68,7 хувь болж байна.

Манай сургуулийн багш нар 100%, оюутнуудын 80% нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамрагдаж байна

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Ногоон ирээдүйн төлөө хамтдаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.