2015 онд “Эмпати хаус” ХХК нь барилгын ашиглалт, орон сууц нийтийн аж ахуй, барилга угсралт, сантехник угсралт, барилгын засварын ажил, гадаад дотоод худалдаа хийх үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан.
2016 онд ХСУХАТАҮЗЗ-өөс олгосон орон сууцны барилга байгууламжийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу орон сууц ашиглалтын үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
2018 онд Эрчим хүчний зохицуулах хорооны 392 тоот тогтоолоор 3 жилийн хугацаатай олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн.
2019 онд Барилга, хот байгуулалтын Яамнаас олгогдсон /БА-2.1, БА-3.3, БА-3.4, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1/ тусгай зөвшөөрлийн дагуу холбогдох БД, БНБД норм дүрэм, стандартыг баримтлан орон сууц, үйлдвэр, үйлчилгээний болон төрийн өмчийн барилгын угсралт, сантехник, цахилгаан хангамжийн гадна дотор монтаж, гадна болон дотор засал чимэглэлийн ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.
2021 онд “Эмпати хаус” ХХК нь Улаанбаатар хотын 10 гаруй мянган иргэний ая тухтай амьдралын эх үүсвэр болсон дулааны эрчим хүчээр хангахаар 36 обьектийн 2500 гаруй айл өрх, 60 гаруй мянган м2 талбай бүхий аж ахуй нэгжид орон сууц ашиглалтын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Хэрэглэгч бүрийн ая тухыг хангах төгс үйлчилгээ
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2015
20