Захиалгын дагуу ирсэн штм, сэлбэг, багаж хэрэгслүдийг дагалдах баримттай тулган, тоо хэмжээ, чанарыг шалгаж хүлээн авах, бүртгэх Өдөр тутамд засварын ажилд шаардлагатай сэлбэг, тосолгооны материалыг бэлэн байлгах, шуурхай тавьж олгох Тооллого болон бусад холбогдох бүртгэл тайлан тооцоо хийх Агуулахын дотор болон гадна орчны эмх цэгцтэй байдлыг хангах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
Хово-371/336 автосамосвалаар уурхайн бүсэд тээвэрлэлт, буулгалтын ажлыг техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган хийж гүйцэтгэх
Компанийн үйлдвэрлэл, үндсэн үйл ажиллагааны санхүүгийн үзүүлэлтүүд дээр дүн шинжилгээ хийх, Бизнес төлөвлөгөө, мөнгөн урсгал болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, Шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, удирдлагын багт танилцуулах, Өртөг зардлын гүйцэтгэлд хяналт тавих, тайлан мэдээ боловсруулах
ХАБЭА-н дүрэм журам боловсруулах, эрсдэлийн үнэлгээ хийх ХАБЭА-н бодлогыг хэрэгжүүлэх, хэвшүүлэх ослоос урьдчилан сэргийлэх Уурхайн нийт ажилтнуудад уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журам, горим, зааварчилгаа, нэг бүрийн хэрэгслийг бүрэн хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих Уурхайн бүс дэх нийт ажилтнуудын эрүүл, осол авааргүй ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллах ХАБЭА-н стандартын дагуу бичиг баримт боловсруулах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу
Техникийн бэлэн байдлыг сайжруулах талаар цахилгааны эвдрэлд засвар, үйлчилгээг хийх Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, эд ангийн задаргаа угсаргаа хийх, техникийг засварлах, техникийн бэлэн байдлыг сайжруулахад чиглэсэн цахилгааны ажлуудыг гүйцэтгэх. Уурхайн хүнд машин механизм болон бусад уурхайд ашиглагдаж байгаа автомашинуудын цахилгааны засвар, үйлчилгээний ажил хийж гүйцэтгэх Уурхайн кемпийн орчинд үүссэн бүхий л цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх, хариуцах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Автосамосвал Хово 371, SANY Ковш SEM660, SDLG техникүүдэд засвар үйлчилгээ хийх
Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг мөрдлөг болгож бүртгэлийг холбогдох хууль журам, стандартын дагуу хэрэгжүүлэх Компанийн санхүүгийн болон татварын тайлангуудыг хугацаанд нь бэлтгэн гаргаж, үр дүнг нь удирдлагад танилцуулах Тооцоотой холбоотой өдөр тутмын бүртгэл хөтлөлт болон бусад ажилд хяналт тавьж, зөвлөгөө өгөх Хөндлөнгийн болон дотоод аудитын багтай хамтран ажиллах, гарсан заавар, зөвлөмжийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах Компанийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, өр авлагын барагдуулалтад хяналт тавих