Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс Цагаан Суварга ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ТӨСЛИЙН ХУВААРЬ ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэх журмын дагуу боловсруулан батлуулж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, хяналт тавьж ажиллах Төслийг хэрэгжүүлэх үе шатуудад бусад газар хэлтсүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай ажлыг зохион байгуулах Төсөлтэй холбоотой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, дотоод, гадаадын гэрээлэгчидтэй харилцах, төсөлтэй холбогдох бүх оролцогч талуудыг удирдах, зохион байгуулах Төсөлтэй холбоотой туршилт, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой ажлыг зохион байгуулах

ГАГНУУРЧИН

Механикуудын өгсөн нарядын дагуу гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх Нарийн төвөгтэй гадаргууд, нарийн ур чадвар гарган мэргэжлийн өндөр түвшинд гагнуурын ажлыг хийх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

ТҮЛШНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ

Үйлдвэр, уурхайн машин механизм, тоног төхөөрөмжид хэрэглэгдэх түлшийг аюул осолгүй тээвэрлэх  Тээвэрлэлтийн явцад ХАБЭА-н дүрэм, уурхайн дотоод журам тэмдэг тэмдэглэгээг сайтар мөрдөж ажиллах  Уурхайн машин тоног төхөөрөмжийн түлшийг цаг алдалгүй шуурхай түгээх 

ӨРӨМДЛӨГ, ТЭСЭЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлыг төлөвлөгөөний дагуу чанарын өндөр түвшинд зохион байгуулах  Уурхайн сар, жилийн төлөвлөгөөг техник болон баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд тааруулан тооцох, хэрэгжилтэнд хяналт тавих  Өрөмдлөгийн ажлуудад тогтмол хяналт тавих

ГЕОЛОГИЧ

Хайгуулын ажлаар тогтоосон ашигт малтмалын ордын нөөц тоо хэмжээ, байрлал хил зааг, ашигт малтмалын чанарт нарийвчилсан үнэлгээг өгч, ашиглалтын ажлыг тогтмол шуурхай төлөвлөх, ашиглалтын чанар, бүрэн гүйцэд байдалд хяналт тавих зорилтыг шийдвэрлэх. Уулын ажлын төлөвлөлтөнд, ордын геологийн нөхцөл, онцлогтой холбогдуулан геологийн зүгээс оролцох. Ордын нөөцийн хяналтыг хийж жил бүрийн нөөцийн хөдөлгөөний тайланг боловсруулах. Нөөцийн блокыг тогтмол хянаж блансын бус нөөц, блансын нөөцийг бүртгэн архивлах.

МАРКШЕЙДЕР ИНЖЕНЕР

Уурхайн хэмжилтийн ажлыг төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах Уурхайн боловсруулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах Хэмжилт боловсруулалтын ажлын талаархи мэдээллийг уурхайн удирдлагад цаг тухайд нь хүргэж байх Уурхайн уулын ажилд гар бие оролцон уулын инженер болон бусад инженер техникийн ажилчидтай хамтран ажиллах

АВТЫН ЦАХИЛГААНЧИН

Автомашины цахилгаан, электроник системийн эвдрэл, гэмтлийг оношлох Генератор, стартер, аккумулятор зэрэг цахилгаан системийн эд ангиудыг шалгах, засварлах Автомашины гэрэлтүүлэг, дохиолол, самбарын дэлгэц, аудио систем зэрэг цахилгаан тоноглолыг засварлах, солих Утас, холболт, реле, гал хамгаалагчийг шалгах Цахилгааны системийн байнгын хяналт, үзлэг хийх

НЯГТЛАН БОДОГЧ

Үйлдвэр, уурхайн аж ахуй, хүнс сэлбэг, түлш, ажлын багаж хэрэгсэл, касс болон үйлдвэрийн бүх бараа материалыг хариуцаж ажиллах  Үйлдвэр уурхайн үйл ажиллагааны тайланг, сар, улирал, жилээр тайлагнах, хэсгийн ахлах инженерүүдтэй хамтран ажиллах  Үйлдвэр уурхайн түүхий эд, тоног төхөөрөмж, машин механизмийн сэлбэг, түлш, ШТМ, ажлын багаж хэрэгсэл, аж ахуйн болон хүнсний материалын захиалга үүсгэх, хянах, 

НЯРАВ 14/14

Үйлдвэрийн аж ахуй, хүнс, касс хариуцан ажиллаж, бараа материал хадгалах агуулахын эмх цэгц, цэвэр байдалд тогтмол хяналт тавих Хариуцсан хэсгийн бараа материалын бүртгэл тооцоог цаг ямагт хөтөлж, удирдлагуудад тайлагнах 

БАЙГАЛЬ ОРЧИН, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Удирдах болон нийт ажилтныг байгаль орчны мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах  Удирдах болон нийт ажиллагсдыг байгаль орчин үүсгэх сөрөг нөлөөллийг багасгах, хэрхэн урьдчилан сэргийлэх, ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх  Уурхайн байгаль орчны асуудлыг хариуцах  Байгаль орчны чиглэлийн журам, заавруудыг хэрэгжилтийг хангах  Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах 

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН /ОФФИС/

Компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу  бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх  Хариуцсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагааг холбогдох дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэх Ажилтнуудын бүртгэл хөтлөлт, материал бүрдүүлэлт, мэдээллийн шинэчлэлийг гүйцэтгэх /ERP систем/

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН

Баримт бичгийг ангилах, хадгалах, зохион байгуулах Архивын мэдээллийг системд оруулах, шинэчлэх Шаардлагатай тохиолдолд материалуудыг эргэн тойронд хайх Баримт бичгийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах Ажлын тайлан, статистик мэдээллийг бэлтгэх Шинээр ирсэн баримт бичиг, материалуудыг хүлээн авах, шалгах Бичиг баримтын архивын системийг сайжруулахад туслах Ажлын процессын стандартуудыг мөрдөх, хэрэгжүүлэх

УУЛЫН ДИСПЕТЧЕР

Өдөр тутам ээлжинд уурхайн техникүүдийн сул зогсолт болон бүтээлийн мэдээллийг бүртгэж уурхайн удирдлагуудад тайлагнах Техникүүдийн нормативт зогсолтуудыг хугацаанаас нь хэтрүүлэхгүй цагт нь ажилд оруулж зогсоох буюу цаг ашиглалтанд тогтмол хяналт тавьж ажиллах Бүртгэл хөтлөлтийн ажил нь тасралтгүй явагдах тул суурин станц, компьютер болон бусад хэрэгслийн ажиллагаа бүрэн бүтэн байдалд тогтмол анхаарч ажиллах

ХАБЭА-Н ИНЖЕНЕР

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх, хяналт тавих Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын дотоодод дагаж мөрдөх журам заавар, боловсруулах, мөрдүүлэх, хяналт тавих Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар судалгаа дүгнэлт хийх, стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх, хяналт тавих гэх мэт ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг

ШУГАМЫН МОНТЁР

Цахилгаан дамжуулах агаарын шугам болон шугам кабель шугамын монтёрын ААД, ТАД болон дүрэм зааврыг чанд мөрдөн сахин биелүүлэх  ЦДАШ, ЦДКШ болон дэд станцыг байнгын ажилд бэлэн байлгах  Дэд станц, ЦДАШ, ЦДКШ-н үзлэг үйлчилгээ засварын ажлыг хийж гүйцэтгэх  ЦДАШ, ЦДКШ болон дэд станц, цахилгааны бүх төрлийн засвар техникийн үйлчилгээг төлөвлөгөөний графикийн дагуу хийх 

МЕХАНИК ИНЖЕНЕР

Засвар үйлчилгээний хэсгийн үйл ажиллагааг зөв удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллах  Машин тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг цаг тухай бүрд нь оношилж сэлбэг хэрэгслийг захиалан авч, техникийн засварын ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх 

МЕХАНИК ИНЖЕНЕР - БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР

Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний хэсгийн үйл ажиллагааг зөв удирдан байгуулж, түүнд хяналт тавьж ажиллах  Машин тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг цаг тухай бүрд нь оношилж сэлбэг хэрэгслийг захиалан авч, техникийн засварын ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх 

УС НИЙЛҮҮЛЭЛТИЙН ИНЖЕНЕР - БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР

Уурхайн үйл ажиллагааны газрын доорхи болон гадаргын усанд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх  Ус ашиглалттай холбоотой асуудлыг хариуцан ажиллах  Байгаль орчны чиглэлийн журам, заавруудын хэрэгжилтийг хангах 

WA-900 АЧИГЧИЙН ОПЕРАТОР

Өдөр тутам ээлжинд уурхайн  замын далан хөмсөг засах ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, технологийн паспортын дагуу хийж гүйцэтгэх.

CAТ16M АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОР

Тухайн ээлжийн уулын үндсэн хөрс хуулалтын болон түүхий эд тээврийн техникүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын талбайг засах.  Уурхайн мөргөцгийн, траншейн, гадаргуугийн, овоолгын гэх мэт үндсэн технологийн болон туслах замуудыг байнгын хусаж тэгшлэн замын тээх нэвтрүүлэх бэлэн байдлыг хангана.     Уурхайд шинээр догол нээх траншейг нэвтрэх үед зам засах, уулын техникүүдийн аюулгүй хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх.  Шаардлагатай тохиолдолд ус зайлуулах суваг шуудуу ухах  Техникийнхээ тосолгоо үйлчилгээг хуваарийн дагуу хийх, түлш зарцуулалт, эвдрэл гэмтэл, согогийн талаар байнга хянаж ажиллах. 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ

Ээлжийн  хугацаанд засвар үйлчилгээний ажилд шаардлагатай автомашины бэлэн байдлыг хангаж, саадгүй үйлчлэх 

УУЛЫН МАСТЕР

Уурхайн өдөр тутмын уулын ажлыг зөв удирдан хурдан шуурхай зохион байгуулах. Уулын хэсгийн ажилчдын ХАБЭА-н зааварчилгаа, өдөр тутмын ажлын нарядыг оновчтой хуваарилж уулын ажлыг удирдан зохион байгуулж уул ашиглах хэсгийн ажилчдын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгөх Техникийн операторуудад уулын хэсгийн дарга, уулын тэсэлгээний инженерийн өгсөн нарядын дагуу ажлын даалгавар өгөх 

АВТОБУСНЫ ЖОЛООЧ 14/14

Уурхайн нийт ажилчдад автобусаар үйлчлэх, автобусны бэлэн байдлыг хангах, аюулгүй, саадгүй, цаг баримтлан ажиллах   

ЗАСВАРЫН МАСТЕР /ХҮНД МАШИН МЕХАНИЗМ/

Механикийн нэгжийн ажилчдын наряд өгч, аюулгүй ажиллагааг хангаж, хяналт тавих, үйл ажиллагааг зохион байгуулах Техник механизм, тоног төхөөрөмж болон бусад техникүүдийн шаардлагатай засварын ажил,техник үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх Сэлбэгийн материалын захиалга, зарцуулалтад оролцож хяналт тавьж ажиллах Бичиг хэргийн боловсруулалт хийх Машин техникүүдийн ашиглалт, тэдгээрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих

ТОХИРУУЛГЫН ИНЖЕНЕР

Ил уурхайн эрчим хүчийг хангаж, найдвартай тасралтгүй ажиллагааг ханган хэрэгцээг төлөвлөх, биелэлтэд хяналт тавих цахилгаан машин техникийн бодлого төлөвлөх  Ил уурхайн цахилгаан техникийн засварын ажлуудыг удирдан зохион байгуулах  Уурхайн цахилгаан экскаватор, цахилгаан өрөм, хүнд цахилгаан механизмын цахилгаан засвар үйлчилгээ, үзлэг шалгалтыг зохион байгуулж найдвартай ажиллагааг хангаж ажиллах 

ЭКОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН 14/14

Уурхайн байгаль орчны аливаа үйл ажиллагаа, бодлогыг Монгол улсын холбогдох хууль, дүрэм журам болон олон улсын шаардлагад нийцүүлэн боловсруулах болон гүйцэтгэх  Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэн

ЗАСВАРЧИН /ХҮНД МАШИН МЕХАНИЗМ/

Засварын мастерын өгсөн нарядын дагуу засварын ажлыг хийж гүйцэтгэх Техникүүдэд тогтмол үзлэг хийх, илэрсэн гэмтлийг түргэн шуурхай засварлах

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Ирүүлсэн захиалгын дагуу зах зээлээс худалдан авах бараа бүтээгдхүүн болон ажил үйлчилгээг хариуцан зах зээлийн судалгаа хийж үнэ, чанарын харьцуулалт хийж гэрээ байгуулах  Нийлүүлэгчийг сонгохдоо үнийн судалгаа хийн, харьцуулалт хийж, хамгийн тохирох, оновчтой байдлаар сонгон шалгаруулах  Баталсан төсвийн зарцуулалтанд хяналт тавих

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР

Эрдэнэс Цагаан Суварга ХХК-н барилгуудын ашиглалт, засвар, шинээр барих барилгын барилга угсралт, тохижилтын ажлыг хугацаанд нь чанартай хийлгэх, технологи, чанарт мэргэжлийн хяналт тавих Эрдэнэс Цагаан Суварга ХХК-н эзэмшлийн газар, газрын төлбөртөй холбоотой өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэх Барилга угсралт, их засвар, цахилгаан, сантехник, мужаан, урсгал засвартай холбоотой аж ахуйн ажлыг гүйцэтгүүлэх, материалын захиалгыг гаргаж захиалах, барилгын угсралт, засварын ажлын материалын орц, норм,  чанар, ажлын гүйцэтгэл, хугацаанд хяналт тавих, хүлээн авах Барилга угсралт, засварын ажлын зураг төсөвт зөвшөөрөл авах, экспертиз мониторинг хийлгэх, хийх, зураг төсөв хийх Барилга аж ахуйн материалын захиалгыг гаргах, хянуулж захиалах, нийлүүлэлт, тээвэр, хадгалалт хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих

БИЧИГ БАРИМТ ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, компанийн холбогдох журмыг дагаж мөрдөх, Хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх Төслийн баримт бичиг хяналтын удирдлагын журмыг боловсруулах, шинэчлэх санал оруулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих Төслийн баримт бичгийн хяналтын системийг удирдах Төслийн баг, оролцогч талуудад дэмжлэг үзүүлэн ажиллах

ХАБЭА-Н СУРГАЛТЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх Сургалтын агуулга, арга зүйг боловсруулах Сургалтын материалыг бэлтгэх, шинэчлэх Оролцогчдын сургалтын хэрэгцээг үнэлэх Сургалтын явц, үр дүнг хянах, үнэлэх Сургалтын тайлан, дүн шинжилгээг гаргах Ажлын байрны аюулгүй байдлын стандарт, дүрэм журамтай танилцуулах Сургалтын төлөвлөгөө, хуваарийг боловсруулах

ӨРӨМДЛӨГ, ТЭСЭЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР

Уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлыг төлөвлөгөөний дагуу чанарын өндөр түвшинд зохион байгуулах  Уурхайн сар, жилийн төлөвлөгөөг техник болон баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд тааруулан тооцох, хэрэгжилтэнд хяналт тавих  Өрөмдлөгийн ажлуудад тогтмол хяналт тавих

ОНЦГОЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛТЭН

Гал түймрийн аюул, ослоос  урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж гамшгийн нөхцөл үүссэн үед хүний амь нас, эд хөрөнгө байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн хохирлыг хамгийн бага утгад байхаар даван туулах ажлыг зохион байгуулах, гал түймэр унтраах, гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх

АВТОКРАНЫ ОПЕРАТОР 160ТН

Уурхайн өдөр тутмын ажилд ачааг технологийн дагуу өргөх, буулгах, шилжүүлэх 

БОХИРЫН МАШИНЫ ЖОЛООЧ

Бохирын машиныг аюулгүй, хариуцлагатай жолоодох Машин механизмын засвар, үйлчилгээ хийх Тохиолдлын үед яаралтай арга хэмжээ авах Уул уурхайн талбайн зам, нөхцөлтэй танилцах Дотоод журмуудыг мөрдөж, аюулгүй байдлыг хангах Машиныг зөв ашиглах, түлшний зарцуулалтыг хянах Ажлын тайлан бэлтгэх, удирдлагад мэдээлэх Ажлын өдөр тутмын төлөвлөгөөг биелүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө "Монголын Алт" ХХК-ийн төв байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.