Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдмин ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАМТАРСАН "ЭРДМИН" ХХК

1994 онд “Эрдэнэт vйлдвэр”-ийн vйлдвэрийн балансын бус, исэлдсэн хvдрийн овоолгоос хvхрийн хvчлийн сулруулсан уусмал ашиглан жилд 3000 тонн катодын цэвэр зэс vйлдвэрлэх хүчин чадал бүхий туршилтын vйлдвэр байгуулах төслийн ажлыг тухайн үеийн “Эрдэнэт vйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийн санаачилгаар анх эхлүүлсэн бөгөөд "Эрдэнэт концерн" 51%, АНУ-ын “RCM Inc” компани 49%-ийн хөрөнгө оруулалтаар 1997 оны 02-р сарын 13-ны өдөр Эрдмин ХХК-ий катодын зэсийн үйлдвэр албан ёсоор нээлтээ хийж Ази тивд, эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол улсад анх удаа халуун орны онцлогт тохируулан зохиосон гидрометаллургийн технологийг амжилттай нэвтрүүлжээ. “Эрдмин” төсөл 30 жилийн туршид амжилттай хэрэгжиж байна.

Гидрометаллургийн технологи нь хамгийн бага өртгөөр, байгаль орчинд ээлтэй аргаар цэвэр зэс үйлдвэрлэдэг.

Эрдмин ХХК-ий үйлдвэрлэж буй катодын зэсийн чанар +99,999%-н цэвэршилттэй байгаа нь Лондонгийн Металлын Биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг.

Эрдмин ХХК 2006 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2000 олон улсын стандартыг vйл ажиллагаандаа нэвтрvvлсэн ба 2022 онд ISO 9001:2015, ISO 45001: 2018, ISO 14001:2015 стандартуудыг тус тус үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

“Эрдмин” компани одоогоор 113 Монгол ажилтантай vйл ажиллагаагаа явуулж байна.

“Erdenet Minerals Solution” буюу “Эрдмин” ХХК 70 гаруй мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэн экспортлож 8 төрлийн татвараар дамжуулан орон нутгийн төсөвт 14,6 тэрбум төгрөг, улсын төсөвт 139,2 тэрбум төгрөг, нийт 153,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ.

MONGOLIAN-AMERICAN JOINT ERDMIN CO., LTD

"Erdmin" Co., Ltd, a cathode copper producing plant had been commercialized in January 1997, and produced cathode copper by using weak sulfuric acidic solution to leach the off-balance, low-grade ore waste dumps of the "Erdenet Mining Corporation” SOE by leaching, solvent extraction and electrowinning technology.

The quality of cathode copper is confirmed by the internationally recognized "ALS" company of the United Kingdom, as being +99.999% copper which confirms the "A" specification of the London Metal Exchange. The capacity of the project is 3000 tpy.

Over 70,000 tons of cathode copper had been produced since 1997. In order to produce value-added products, a plant to produce 2,000 tons of 8 mm diameter copper wire has been commercialized in 2005, and since 2008, over 50 types of electrical wires and copper busbars had been produced.

"Erdmin" Co., Ltd had satisfied the quality management standard ISO 9001:2005 in 2006, and the quality management standard ISO 9001:2015, ISO 14001:2015, and ISO 45001:2018 in 2023.

"Erdmin" Co., Ltd pays 8 types of taxes and and a total of 153,8 billion MNT had been paid to the state budget as the tax. Erdmin Co., Ltd had been encountered as one of the largest enterprises of Mongolia.

  • Алсын хараа

    Эрдэс баялгийг байгаль орчинд ээлтэй технологиор боловсруулан олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд экспортлох

  • Эрхэм зорилго

    Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж Монгол улсыг аж үйлдвэржсэн хөгжингүй орон болоход жинтэй хувь нэмэр оруулна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    ЧАДВАРЛАГ ЭВСЭГ ХАМТ ОЛОН ЧАНАРТАЙ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ТЕХНОЛОГИ

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    113

Холбоо барих

Монгол улс, Эрдэнэт хот, Орхон аймаг Баянцагаан баг Үйлдвэрийн бүс-2 Эрдмин ХХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.