Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдсүлж ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Компанийн танилцуулга

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани болох Эрдсүлж ХХК нь 1991 оны 1-р сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагсадын ажлын тусгай зориулалтын хувцсыг үйлдвэрлэхээр оёдлын цех нэртэй байгуулагдаж, одоогийн байдлаар 64 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.

2016 оны 4-р улирлаас байгууллагуудын захиалгат ажлын хувцас болон оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготой захиалгат оёдлын тасаг мөн зэс болон молибедины байжмал савлаж, ачих уут оёх цех шинээр нээж өргөтгөлөө.

Ажлын хувцасны оёдлын цех

Бид ажилчдын ажлын байранд хүрч үйлчлүүлэгч бүрийн биеийн хэмжээс, галбирын онцлог болон тухайн ажлын байрны шаардлагад нийцүүлэн тусгай зориулалтын ажлын хувцсыг үйлдвэрлэж байна. Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан загвар хийц сайтай, чанартай, стандартын шаардлага хангасан ажлын хувцас, амны хаалт, ажлын бээлий зэргийг үйлдвэрлэж байна.

Асар майхан үйлдвэрлэл

Энгийн хийц бүхий бөх бат, хөнгөн жингийн, хүссэн өнгө хэмжээгээр асар майхнуудыг үйлдвэрлэж байна.Мөн хатгамлаар төрөл бүрийн монгол хээ, угалз болон байгууллагын нэрийг бичүүлэх боломжтой.

Зэс болон молибедины баяжмал савлаж, ачих уут оёх цех

Баяжмал савлаж, ачих уут оёх цех нь баяжуулах үйлдвэрийн баяжмалын уут, тэсэлгээний цэнэгийн уут, эрдэс шинжилгээний дээжний уут зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Манай компани нөөц бололцоогоо ашиглан тусгай зориулалтын оёдлын 20 машин суурилуулан ажиллаж байна. Одоогоор энэ цех сард 7000-8000 ширхэг баяжмал савлаж, ачих уут үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид оёдлын машины тоог нэмэгдүүлснээр 40 оёдлын машинтайгаар үйл ажиллагаа явуулах зорилго тавин ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэргэжил бүрт хүрч үйлчилнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Эрдэнэт хот, Баянцагаан баг Эрдсүлж ХХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.