Ерөнхий мэдээлэл
Эрхэт Инноваци ХХК нь программ хангамж, систем хөгжүүлэлт, газар зүйн мэдээллийн систем, орон зайн мэдээллийн технологийн шийдэл гаргах, үл хөдлөх хөрөнгө, газрын харилцаа, кадастртай холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ба 2010 оны 8 сард байгуулагдсан компани юм.
Тусгай зөвшөөрөл, эрх
Манай компани дараах тусгай зөвшөөрөл, эрх эзэмшиж байна. Үүнд:
Хүний нөөц
Манай компани нь 2022 оны эхнээс удирдлага, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн үйл ажиллагааг явуулж байгаа ба одоогийн байдлаар үндсэн 10, гэрээт 3 ажилтантай. Мөн цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотойгоор хүний нөөцөө нэмэгдүүлэх боломжтой юм.
Бүтээгдэхүүн,үйлчилгээ
I.Программ хангамж, систем хөгжүүлэлт
Манай компани томоохон, танай байгууллагын хөгжүүлэх системтэй ижил төстэй байж болох Киоск машин болон Киоск үйлчилгээний программ, “Ehurungu” үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн систем (www.ehurungu.mn), “UB OFFICE” үл хөдлөх хөрөнгийн түрээсийн бүртгэл, менежментийн систем, Газрын удирдлагын нэгдсэн системийн сургалтын систем (www.gazar-surgalt.com), Газрын удирдлагын нэгдсэн цахим систем (www.egazar.gov.mn), Газрын цахим биржийн систем (www.mle.mn), Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн систем, Хаягийн мэдээллийн систем, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем, Бэлчээрийн мониторингийн апп, Уул уурхайн газар ашиглалтын хяналтын систем (www.omnogovi.erkhet-innovation.com), Усны нэгдсэн мэдээллийн систем (www.infowater.mn) зэрэг системүүдийн хөгжүүлэлтийг хийж хэрэглээнд нэвтрүүлээд байна.
II.Техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, хуулийн төсөл
Энэхүү үйлчилгээний хүрээнд 10 гаруй судалгаа, эрх зүйн баримт бичиг, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулаад байна.
Орон зайн мэдээллийн технологийн дэвшлийг Монголд нутагшуулна
Өдөр бүр алхам алхамаар хөгжөе
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
Хамтын хүч
2010
10