“Монголын Оюун Ухааны Академийн олон улсад үр дүнгээрээ гайхагдаж буй оюуны хөгжлийн сургалтын хөтөлбөрүүдийг франчайз эрхтэйгээр хэрэгжүүлж буй “Эрхэм Билиг Оюун” ХХК -ийн дэргэдэх Монголын Оюун Ухааны Академийн 11-р хороолол салбар сургалтын төв нь 2021 оны 8 сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд “Цээж бодолт”, “Ой тогтоолт”-ын тусгай хөтөлбөрт 6-аас дээш насны хүүхдүүдийг хамруулж, оюуны хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэх зорилготойгоор хүүхэд, залуусыг дотоодын томоохон тэмцээн уралдаанд оролцуулан оюуны чадвараа нээн хөгжүүлэх боломжийг олгон өнөөдрийг хүртэл сургалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид хүүхэд, багачууддаа бодит хувь нэмэр оруулж эх орныхоо өнцөг булан бүрт оюуны үрийг тарихаар хичээж байна.
Хүүхэд, залуусын сурах хандлагыг өөрчилж “Сурах арга барил”-ыг эзэмшүүлэх, оюуны спортын олон төрлийг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготой
Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж Оюуны хүрдийг дэлхийд таниулна
1. Боловсрол, Шинжлэх ухаан
Мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй, шилдэг залуу багш нар маань мөн оюунлаг, ёс суртахуунтай, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй шилдэг тамирчид маань үнэт зүйлс билээ.
2021
4