“Эвридэй Ферм” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2013 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Япон сортын гүзээлзгэнэ, нарийн ногооны тариалалтын чиглэлээр үйл ажиллаагаа явуулж, 2017 оны 8 дугаар сард 10МВт хүчин чадалд суурилсан “Моннаран нарны цахилгаан станц” болон газар тариалан хосолсон Solar Farm ухаалаг аж ахуйн шинэ технологи бүхий төслийг ашиглалтад оруулан ажиллаж байна.
Монгол улсад шинэ технологи, арга барилыг нэвтрүүлж тогтвортой хөгжлийг дэмжин ажиллана.
Газар тариаланг дэмжин, тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна.
1. Зорилтоо тодорхой тавьж, ажлаа ягштал сайн хийнэ. 2. Сурч хөгжих сэтгэлтэй байж, аливаа зүйлд хүчээ сорино. 3. Бусдад бурууг тохолгүй, сайжруулалтыг өөрөөсөө эхэлнэ. 4. Бүхий л ажлыг өөрийн биеэр туршин, тариаланч хүний сэтгэлзүйг ойлгодог байна. 5. Шив шинэхэн эрүүл аюулгүй жимс ногоог үйлдвэрлэж, цэвэр цэгцтэй орчинд чин сэтгэлийн инээмсэглэлийг хэвшил болгоно.
1. Үйлдвэрлэл
2013
25