Манай компани нь 2019 онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Хажуу-Улааны хайлуур жоншны орд газарт хоногт 400 тонн хүдэр баяжуулах хүчин чадал бүхий бүрэн автомат, жоншны баяжуулах үйлдвэрийг дэд бүтцийн хамт ашиглалтад оруулсанаар өнөөг хүртэл тус чиглэлээр үйл ажиллагаагаа өрөгжүүлэн хөгжүүлж байна.
Тус үйлдвэр ашиглалтад оросноор тухайн бүс нутагт жоншны хүдрийг боловсруулахгүйгээр экспортлох хэмжээг бууруулан, ашиглагдахгүй хаягдаж байсан бага агуулгатай жоншны хүдрийг флотацийн аргаар баяжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнчлэн орон нутагт шинээр ажлын байр бий болгох, орон нутаг, улсын төсвийн оролгыг нэмэгдүүлсэн гэх мэт нийгэм эдийн засгийн бодит эерэг үр дүн, ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болсон юм.
Тус компаний жоншны хүдэр баяжуулах үйлдвэр жилд 196 хоног 3 ээлжээр хоногт 22 цагаар ажиллаж хоногт 400 тонн жилд 60,0 мянган тонн хүдэр баяжлуулах хүчин чадалтай орчин үеийн бүрэн автомат ажиллагаатай үйлдвэр юм.
Манай баяжуулах үйлдвэр нь флотацийн битүү хэлхээгээр хүдэр баяжуулах технологийг ашиглан 95-98%-ийн CaF2 / кальци фтор 2/ -ийн агууллагатай, дунджаар 98 %-ийн эрдэс авалттай Монгол улсад баримтладаг MNS145:2003 стандартын шаардлагагыг бүрэн хангасан баяжмал үйлдвэрлэж экспортолж байна.
Үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг ашигласан усны эргэлтийн сангаас дахин татах горимоор тэжээх байгаль орчинд ээлтэй технологоор шийдсэн болно.
1. Уул уурхай
2019
80