Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Футурвижн" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай Футур Вижн ХХК нь 2014 оны 11 сараас бүх төрлийн принтерийн хорыг шинээр угсарч савлах шугамыг Налайх хотноо ашиглалтанд оруулсан бөгөөд ингэснээр Монгол улсдаа импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхийн зэрэгцээ шинэ ажлын байрыг орон нутагт гарган амжилттай ажиллаж байна. Манай компани нь 2014 оны 12 сараас эхлэн өөрийн МОНГОЛ БЭХ брэндийн хорыг албан ёсоор гаргаж байгаа бөгөөд манай хор нь дэлхийн нэртэй Canon , HP, Samsung, Xerox, Dell, Brother, Lenovo зэрэг брэндүүдийн хэвлэх хувилах төхөөрөмжүүдэд тохирон ажиллах бөгөөд хорны эд ангиа Япон, Солонгос, Хятадын үйлдвэрлэгчээс шууд авдаг учир тоног төхөөрөмжийн ажиллах хугацааг уртасгадаг. Зах зээлийн багтаамж: Өнөөдөр төрийн болон хувийн хэвшлийн ямар ч албан байгууллагыг лазер хэвлэгч, хувилагчгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Айл өрх, хувь хүнд ч бичиг бичиг баримт хэвлэх, олшруулах шаардлага байнга гарч байдаг. 90-ээд оны дунд үед манай улсад лазер хэвлэгч 300-400-гаад мянган төгрөг, хамгийн хямд хувилагч машин 1,5-2,5 сая төгрөгийн үнэтэй /тэр үеийн ханшаар/ байхад зөвхөн цөөн тооны томоохон байгууллага, аж ахуйн нэгж л эдгээрийг ашигладаг байв. Харин 2010 оноос хойш жижиг оффис, ахуйн хэрэгцээний зориулалтын бага оврын хэвлэгч, хувилагч маш олноор зах зээлд гарч ирснээр тэдгээрийн хэрэглэдэг хорны зах зээл асар хурдацтай томрон тэлж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Өндөр чанартай, хэрэглэгчдийн хүлээлтийг давсан, байгаль орчинд ээлтэй, импортыг бүтээгдэхүүнийг орлох, хэвлэх хувилах төхөөрөмжийн хорыг үйлдвэрлэн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан экспортлогч байгууллага болно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ЗД, Чингис зочид буудлын ард, Нисора таур 702

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.