Горхи эко тосгон буюу Монголдоо анхны архигүй, гэр бүлийн ресорт амралтыг цогцлоосон бидний түүх:
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар,Хатантуул голын хөвөөнд уул модоор хүрээлүүлсэн торгон ногоон тал дээр танан цагаан монгол гэрүүддээ 11 жилийн тэртээ анхны амрагчидаа хүлээн авч үйлчилгээгээ эхлүүлсэн түүхтэй.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хүн байгаль болон хүн хүн хоорондын сайн сайхан, нандин харилцааг хүрэлцэн ирсэн зочин бүртээ мэдрүүлэхийг хичээж эх орондооанх удаа архигүй, эрүүл, цэвэр хийгээдзочид маань гэр бүлээрээ, хүүхдүүд аав ээжтэйгээ хамтдаа халуун дулаан, байр хөөртэй, дурсамж дүүрэн цагийг өнгөрүүлэхэд ая тухтай орчныг цогцлоохын төлөөхичээнгүйлэн ажиллаж ирсэн.
Жилээс жилд алхам алхамаар урагшилсаар эдүгээГорхи гэр бүлийнресорт ньхүүхдийн дуу цангинасан, аз жаргал, эерэг сайхан бүхнээр дүүрэн, Тэрэлжийн нэгэн завгүй тосгоны амьдрал болтлоо өргөжин хөгжжээ.
Зөвхөн дэлгэр зуны улиралд буюу Хүүхдийн баяраас хичээлийн шинэ жил хүртэл ажилладаг Монголын хамгийн гоё гэр бүлийн ресорт амралтанд хамтран ажиллахыг урьж байна.Гэрбүлийн олон сайхан нандин дурсамжийг хамтдаа бүтээлцэе.
Горхи гэр бүлийн ресорт амралтын захиргаа
Байгаль | Гэр бүл | Хайр
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2010
35