Объектын аюулгүй байдлыг хангах Харуул хамгаалалтын тоног төхөөрөмжийг ашиглах Аюулгүй байдлын шалгалт хийх Гэмт хэрэг, зөрчил гарсан тохиолдолд мэдээлэх Объектын доторх хөдөлгөөнийг хянах Аюултай нөхцөл байдлыг таньж, хариу арга хэмжээ авах Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах Ажилтан, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах
Эм, эмнэлгийн хэрэгслийг стандартын дагуу хүлээн авах, хадгалах, олгох. Эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгч, эмч, эрүүл мэндийн ажилчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх. Жороор болон жоргүй олгогдох эмийн олголтыг зөв зохистой хийх. Эмийн бүртгэл, нөөц, дуусах хугацаа, хадгалалтын нөхцөлд хяналт тавих. Эмийн бүртгэл, тайлан тооцоог байгууллагын стандартын дагуу хөтлөх. Эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах, шаардлагатай тохиолдолд эмийн гаж нөлөөг мэдээлэх. Эмийн холбогдолтой хууль, журам, стандартуудыг мөрдөж ажиллах. Эмийн сангийн цэвэрлэгээ, эмх цэгц, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах.
Амрагчдын өрөөнд стандартын дагуу цэвэрлэгээ үйлчилгээ хийж, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэнэ.
Үйлчлүүлэгчдийг эелдэг, найрсгаар угтаж, шаардлагатай мэдээлэл, чиглүүлгийг өгөх. Байгууллагын үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. Үйлчлүүлэгчдийг холбогдох албан тушаалтан, хэлтэст холбож өгөх. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарах.
Захиалсан бүтээгдэхүүнийг захиалга үйлчилгээ стандартын дагуу гарган ажиллах Халуун болон хүйтэн ундааны зүйлсийг захиалгын дагуу гаргах 1 өдөр ажиллаад 1 өдөр амрах байдлаар 22 хоног байрлаж ажиллах Шаардлагатай уух зүйлс болон дагалдах хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байхад анхаарч ажиллах Уух зүйлсийг хадгалах, түүгээр үйлчлэх горим стандартыг баримтлан ажиллах
Үйлчилгээний чанарыг хангах, үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцүүлэх. Ашиглалт, үйлчилгээний үйл явцыг зохион байгуулах, хянах. Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэх. Үйлчилгээний стандарт, журмыг боловсруулж, хэрэгжүүлэх. Үйлчлүүлэгчдийн мэдээлэл, бүртгэлийг хөтлөх. Сувилал дээр 22 хоноод 8 хоног амарна. Ажлын тайлан, дүн шинжилгээ гаргах.
Эмнэл зүйн сорьцонд микробиологийн шинжилгээ хийх (бактери, вирус, мөөгөнцөр, паразит илрүүлэх). Анагаах ухааны микробиологийн оношлогооны аргуудыг ашиглан ургуулалт, будах, тодорхойлох, мэдрэг чанарын сорил гүйцэтгэх. Шинжилгээний дүнг үнэлэх, тайлбарлах, эмчид тайлагнах. Лабораторийн шинжилгээний бүртгэл, архивлалтыг журмын дагуу хөтлөх. Шинжилгээ хийхдээ халдвар хамгааллын дэглэм, стандарт үйл ажиллагааны зааврыг чанд мөрдөх. Лабораторийн тоног төхөөрөмж, урвалжийн аюулгүй хэрэглээ, хадгалалт, ариутгалд хяналт тавих. Шаардлагатай үед лабораторийн сургалт, чанарын хяналт болон магадлан итгэмжлэлд оролцох. Бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах.
Санхүүгийн бүртгэл, тайлан гаргах (Санхүүгийн баланс, Орлого-Зардлын тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан) Өдөр тутмын орлого, зарлагын бүртгэл хөтлөх, санхүүгийн баримтуудыг нягтлан шалгах Банк, санхүүгийн байгууллагуудтай тооцоо нийлэх Аж ахуйн нэгжийн төсөв, зардлын тооцоо хийх, хянах Дотоод хяналт шалгалт хийх, санхүүгийн эрсдэлийг тооцоолох Компанийн удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах