Жи Юу Скай Групп ХХК нь 2020 оноос эхлэн Барилга, Үл хөдлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эрчим хүч болон барилгын салбарын эрчимтэй хөгжил шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд барилга угсралтын чиглэлээр мэргэшин, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Манай компани нь "Сэтгэл ханамжийг харилцагч болон хамтран ажиллагсаддаа түгээе" уриан дор эрчим хүч, дулаан хангамж, барилга угсралтын чиглэлээр өндөр туршлага бүхий зөвлөх инженер, мэргэшсэн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажиллагсдын бүрэлдэхүүнтэйгээр ажил үйлчилгээ явуулж байна.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2020
180