Түүхэн замнал
1971 оны 12-р сар
Тусгай зориулалтын 300 гаруй авто машиныг засварлах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг үйлвэрлэх зорилгоор МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 328/432 дугаар тогтоолоор 1971 оны 12-р сарын 28-нд Галын аюулаас хамгаалах газрын дэргэд “Засан сэлбэх засварын тасаг” нэртэйгээр, аж ахуйн тооцоон дээр ажиллахаар заасныг үндэслэж анх байгуулсан.
1973 оны 3-р сар
НАХЯ-ны сайд 1973 оны 3-р сарын 17-ны өдрийн 137 тоот тушаалаар Энхтайвны гүүрний дэргэд тасаг байгуулагдсан.
1975 оны 12-р сар
Үйл ажиллагаа явуулсан хөрөнгөөр Толгойтын Гал унтраах 26-р ангийн дэргэд Галын засварын үйлдвэрийг Хилийн цэргийн ангитай хамтран барьсан.
1991 оны 12-р сар
ЦЕГ-ын даргын 1991 оны 12-р сарын 18-ны өдрийн б/287 тоот тушаалаар галын автомашиныг засварлах, гал унтраах багаж төхөөрөмж үйлдвэрлэх, худалдаа үйлчилгээ явуулах чиглэлээр, ганц гишүүнтэй “Гал” УҮГ болон зохион байгуулагдсан.
2002 оны 10-р сар
“Гал” компани ГТТГ – ын бүтцэд багтаж, хэлтэс эрхтэйгээр ажилладаг, Засгийн газрын өмч хувьчлалын хөтөлбөрт зааснаар менежментийн үр дүнг харгалзан төсөл шалгаруулах аргаар хувьчлах шийдвэр гарч, “Гал Импекс” ХХК нэртэй болон хувьчлагдсан
2007 оны 7-р сар
Компанийн төв байр Баянзүрх дүүрэг рүү шилжин, шинэ бүтэцээр ажиллаж эхэлсэн
2011 оны 6-р сар
Баянгол дүүрэгт салбар дэлгүүр
2012оны 8-р сар
2012 онд ФМ 200 хийгээр гал унтраах систем анх удаа Монгол улсад нэвтрүүлсэн
2013 оны 3-р сар
Сонгино хайрхан дүүрэгт 3000м2 газарт агуулах, үйлдвэрлэлийн цех, 300м2 шинэ барилгатай болж өргөжсөн.
2013 онд барилгын төрөл бүрийн галын автомат унтраах систем хийдэг болсон.
2013 оны 7-р сар
Канад улсын Мирком брэндийн галын аюулгүй байдал, цогц системийн сургалтад инженерүүдээ хамруулан, албан ёсны төлөөлөгчийн эрх авсан
2016 оны 6-р сар
Япон улсын салбартаа тэргүүлэх Хацута ХХК-ийн албан ёсны дистрибьютороор сонгогдон ажиллаж эхэлсэн
2018 оны 11-р сар
Олон улсын ISO9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог компанийнхаа үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
2020 оны 1-р сар
2020-2024 онуудад Хятад улсын тэргүүлэх галын аюулгүйн компануудтай хамтран ажиллах гэрээ байгуулж амжилттай хамтран ажилсаар байна.
Манай бүтээгдэхүүн, шийдэл найдвартай бөгөөд шаардлагатай үед бэлэн байж, урьдчилан таамаглах боломжгүй гамшгийг бууруулж, хэрэглэгчийн өмч хөрөнгө төдийгүй нэр хүндийг хамгаалахад чиглэж байна.
Бидний зорилт бол стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхэд оршино.
Хайртай бүхнийг тань хамгаална
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
Бид хэрэглэгчдэд өөрсдийн бизнес, эд хөрөнгийг хамгаалах олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, бүгдийг нэг дороос цогцоор нь шийдэх таатай нөхцөлөөр хангахыг эрмэлздэг.
1973
50