Манай компани нь барилга байгууламж болон байгууллагын үйл ажиллагааг ухаалаг автоматжуулах, аюулгүй байдлын дэд бүтцийг шинэ түвшинд гаргах, нэгдсэн удирдлагын шийдлүүдийг санал болгох чиглэлээр ажилладаг. Бид автоматжуулалт, галын дохиоллын ухаалагсистем, хяналтын камер, зарлан мэдээлэх, нэвтрэх эрхийн систем зэрэг төрөл бүрийн дэд системийг нэг дор уялдуулан, барилгын ухаалаг менежментийн цогц шийдлийг хөгжүүлдэг. Энэхүү шийдлүүд нь хүний оролцоог хамгийн бага болгож, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна хүмүүсийн амь нас болон эд хөрөнгийг найдвартай хамгаалах томоохон давуу талтай. Бид салбартаа 15 жилийн туршлагатай хамт олонтой хамтран, хэрэглэгчдийн хэрэгцээг өндөр түвшинд ойлгож, дэлхийн стандарт, дэвшилтэт технологийн шийдлүүдийг тогтмол сайжруулснаар ирээдүйд улам бүр амжилт гаргахыг зорьж байна.
Бид барилга байгууламжийн ухаалаг автоматжуулалт, аюулгүй байдал, инноваци, дэвшилтэт тээврийн шийдлийг манлайлан хөгжүүлж, дэлхийн жишигт нийцсэн, тогтвортой ирээдүйг бүтээхэд тэргүүлэгч компани болохыг эрмэлзэнэ.
Ухаалаг шийдэл – Ухаалаг ирээдүй
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭНЭ
Бид үйл ажиллагааныхаа бүхий л шатанд ил тод, шударга, ёс зүйн өндөр стандартыг чанд мөрдөж, хэрэглэгч, түнш, ажилтнуудынхаа итгэлийг баталгаажуулан урт хугацааны хамтын амжилтыг бүтээдэг.
2024
15