Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Грант Торнтон аудит ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Туслах аудитор - шинэ төгсөгч

Грант Торнтонд дадлага хийх хугацаандаа та бэлэн мөнгө, авлага, бараа материал, үндсэн хөрөнгө, цалингийн бүртгэл, зардлын дүн шинжилгээ зэрэг аудитын горимуудыг гүйцэтгэхэд тусална. Танд партнер, менежер, ахлах болон үе тэнгийнхэнтэйгээ хамтран багийн гишүүнээр ажиллах боломж бий. Нэмж дурдахад та шинэ ур чадвар эзэмшиж, оффисын олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, Грант Торнтон багийн гишүүдтэй удаан хугацааны харилцаа тогтоох боломжтой болно.    Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:   Мөнгө, үндсэн хөрөнгө болон бусад орлого, зарлага зэрэг бизнесийн ажил гүйлгээний циклийг хянаж, аудит хийхэд туслах;  Аудитын асуудлыг судлах, цахим мэдээллийн санг ашиглах, аудитын программ хангамжийг ашиглан санхүүгийн мэдээллийг хянах;  Аудиттай холбоотой асуудлуудыг тодорхойлох, үнэлэх, удирдах ажилтнуудад мэдээлэх;  Аудитын бүх үе шатанд ажилтнууд, удирдагч, менежер, партнертай нягт хамтран ажиллах;  Төрөл бүрийн салбарын үйлчлүүлэгчийн оролцооны талаар туршлага хуримтлуулах;  Үе тэнгийнхэнтэйгээ харилцах, суралцах, ментортой уулзаж, санал хүсэлт, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх талаар байнга ярилцах;  Нийгмийн болон олон нийтийн арга хэмжээнд хамрагдан бусад дадлагажигч болон Грант Торнтоны ажилтнуудтай харилцаа тогтоох; Ажлын даалгаврын дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

татварын нягтлан бодогч

Санхүүгийн өдөр тутмын гүйлгээг бүртгэх, хяналт тавих;  Нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох хууль, дүрмийн дагуу тайлан боловсруулах;  Санхүү, татварын тайлангуудыг цаг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх;  Харилцагч, үйлчлүүлэгчийн тооцоог гаргах, тулгах, баталгаажуулах;  Цалин хөлс, нийгмийн даатгал, татварын тооцоог гаргах, тайлагнах;  Мөнгөн хөрөнгийн урсгалын тооцоо, төлөвлөгөө гаргах;  Дотоод хяналт, шалгалт хийх, илэрсэн алдаа зөрчлийг залруулах санал гаргах; Санхүүгийн баримтуудыг эмх цэгцтэй бүрдүүлэх, архивлах

татварын ахлах нягтлан бодогч

Харилцагчийн НББ-ийг олон улсын стандарт, хууль эрх зүйн дагуу бүрэн болон хэсэгчлэн хөтлөх Санхүү, татварын төрөл бүрийн тайлан бэлтгэх, татварын зөвлөгөө, харилцагчийн татварын шалгалтад туслах Удирдлагаас өгсөн бусад үүргийг гүйцэтгэнэ.

Туслах аудитор

Туслах aудиторын хувьд таны үндсэн үүрэг бол бэлэн мөнгө, авлага, бараа материал, үндсэн хөрөнгө, цалингийн бүртгэл, зардлын дүн шинжилгээ зэрэг чиглэлээр аудитын горимуудыг гүйцэтгэх юм. Та партнер, менежер, ахлах удирдлагуудтай хамтран ажлын багийн гишүүнээр ажиллах болно.    Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:   Мөнгө, авлага, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зарцуулалт болон бусад орлого, зарлага зэрэг бизнесийн ажил гүйлгээний циклд аудит хийх,  Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны үйл явц, бизнесийн зорилгын талаар ойлголттой болж, гэрээт ажлыг гүйцэтгэх,  Санхүүгийн тайлан, аудит, татвартай холбоотой асуудлуудыг цахим мэдээллийн санг ашиглан судалж, дүн шинжилгээ хийх, аудитын явцад илэрсэн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүгийн мэдээллийг хянаж, нэгтгэхэд аудитын программ ашиглах,  Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд үйлчлүүлэгчидтэй ажлын сайн харилцааг хөгжүүлж, хадгалах, аудитын үйлчилгээг гүйцэтгэхийн тулд үйлчлүүлэгчийн бүх түвшний удирдлага, ажилтнуудтай хамтран ажиллах, Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

Аудитор

Аудитын ахлах ажилтны хувьд та үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа, үйл явц, бизнесийн зорилго, эрсдэлийн талаар судалж, санхүүгийн тайлангийн аудитыг сайжруулахын тулд мэдлэгээ ашиглах болно. Та үйлчлүүлэгчид болон аудитын багтайгаа харилцаа холбоо тогтоож, аудитын багийг удирдаж, дэлхийн жишигт нийцсэн аудитын технологийг ашиглан ажиллаж, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланг баталгаажуулах, дотоод хяналтыг сайжруулахад туслах болно. Карьераа хөгжүүлж, өөртөө итгэлтэйгээр илүү их амжилтад хүрэхэд тань туслах фирмийн удирдагчид, зөвлөгч, сургалтын хөтөлбөрүүд болон өсөлтийн боломжуудаар хангагдах болно.    Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:  Санхүүгийн тайлангийн аудитыг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах үүргийг аудитын багтай хамтран гүйцэтгэнэ.  Аудитын технологи, инновацын хэрэгслийг ашиглан, аудитын зохистой горимуудыг боловсруулахад багтай хамтран ажиллаж, нягтлан бодох бүртгэл, аудитын асуудлыг судалж, дүгнэлтийг баримтжуулна.  Аудитын багийн гишүүд, туслах, дадлагажигч нарыг сургаж, хяналт тавьж, тогтмол санал, шүүмж өгч ажиллана.  Үйлчлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэдний хүлээлтийг сонсох, түүнчлэн үйлчлүүлэгчид нөлөөлж болзошгүй нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын сул тал, хууль, дүрэм, журмын нийцлийн талаар мэдээлэл өгнө.  Бид үйлчлүүлэгчид болон хамтрагчдынхаа хүлээлтийг эн тэргүүнд сонсох боломжийг аудитын багт олгодог ба та болон танай баг хэдийд, хэрхэн ажиллахаа тохиромжтой байдлаар тодорхойлж, ажлаа төлөвлөх боломжтой. Энэ нь хэзээ ч, хаана ч байсан таныг хөгжихөд уян хатан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд саадгүй байх болно.  Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бусад үүрэг, хариуцлагыг хүлээнэ. 

Ахлах аудитор

Аудитын ахлах ажилтны хувьд та үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа, үйл явц, бизнесийн зорилго, эрсдэлийн талаар судалж, санхүүгийн тайлангийн аудитыг сайжруулахын тулд мэдлэгээ ашиглах болно. Та үйлчлүүлэгчид болон аудитын багтайгаа харилцаа холбоо тогтоож, аудитын багийг удирдаж, дэлхийн жишигт нийцсэн аудитын технологийг ашиглан ажиллаж, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлан гаргах үйл явцыг сайжруулах болно. Карьераа хөгжүүлж, өөртөө итгэлтэйгээр илүү их амжилтад хүрэхэд тань туслах фирмийн удирдагчид, зөвлөгч, сургалтын хөтөлбөр, өсөлтийн боломжоор хангагдах болно.   Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Фирмийн аудит, баталгаажуулалтын үйлчилгээний газарт ахлах аудитораар ажиллаж, санхүүгийн тайлангийн аудит болон бусад төрлийн аудитын бүх үе шатанд оролцоно. Аудитын багийг удирдан, идэвхтэй ажиллах замаар ажлын эерэг орчинд хувь нэмэр оруулна. Аудитын технологи, инновацын хэрэгслийг ашиглан, аудитын зохистой горимуудыг боловсруулахад багтай хамтран ажиллаж, нягтлан бодох бүртгэл, аудитын асуудлыг судалж, дүгнэлтийг баримтжуулна. Үйлчлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэдний хүлээлтийг сонсох, түүнчлэн үйлчлүүлэгчид нөлөөлж болзошгүй нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын сул тал, хууль, дүрэм, журмын нийцлийн талаар мэдээлэл өгнө. Бид үйлчлүүлэгчид болон хамтрагчдынхаа хүлээлтийг эн тэргүүнд сонсох боломжийг аудитын багт олгодог ба та болон танай баг хэдийд, хэрхэн ажиллахаа тохиромжтой байдлаар тодорхойлж, ажлаа төлөвлөх боломжтой. Энэ нь хэзээ ч, хаана ч байсан таныг хөгжихөд уян хатан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд саадгүй байх болно. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бусад үүрэг, хариуцлагыг гүйцэтгэнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-31, Далай тауэр, 9-р давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.