Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ногоон Боардинг Сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хос хөтөлбөртэй, ISO 9001, ISO 21001, ISO 14001 зэрэг стандарттай, Монголдоо анхдагч НОГООН, дотуур байртай БОАРДИНГ сургууль юм.Тус сургууль нь 2022 оны 09 сарын 05-ны өдөр албан ёсоор хичээлийн байрандаа сургалт, хүмүүжлийн ажлаа эхлүүлсэн.

Манай сургууль нь

  • Кембрижийн олон улсын хөтөлбөр
  • Үндэсний сургалтын хөтөлбөр
  • Хүүхэд хөгжлийн хөтөлбөр
  • Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр
  • Амьдрах ухааны боловсрол олгох хөтөлбөр
  • Монгол өв соёлоо дээдлэх зэрэг үндсэн 6 хөтөлбөрүүдээр 1-12-р ангийн суралцагчдад сургалт, хүмүүжлийн ажлуудыг жилийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

Боловсролын үйлчилгээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос 38 км- ийн зайд эрүүл цэвэр агаар, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Сурагчид, багш, ажилтнууд бүтэн сайны үдээс хойш ирж, баасан гарагийн хичээл сургалтын дараа 14 цагаас Улаанбаатар хот руу хөдөлж Дүнжингарав худалдааны төвийн талбайгаас эцэг эх, асран хамгаалагчид хүлээн авдаг. Хот болон сургууль хооронд гэрээт автобусны үйлчилгээ үзүүлдэг.Боловсролын үйлчилгээний хүрээнд сурагчид, багш ажилтнууд дотуур байранд байрладаг.

  • Алсын хараа

    Ногоон технологийг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлэх шинэ цагийн иргэдийг бэлтгэнэ.

  • Эрхэм зорилго

    Байгальд түшиглэсэн ногоон сургалтын орчинд, хүрээлэн буй орчиндоо ээлтэй олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, эко хандлага харилцааг эрхэмлэсэн, хэрэглэгчдийнхээ эрхэм сонголт болсон сургууль байна

  • Уриа

    Эх орны ирээдүйн хөгжлийн түүхийг бичих хувь заяат монгол иргэдийг бэлтгэнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Шинжлэх ухаан - Суралцахуй – Манлайлал (Science Education Leadership) Нийгэмшихүй – Сэтгэлээ жолоодохуй - Сурахуй (Social Emotional Learning ) Тогтвортой Эко Амьдрах ухаан - Бүтээлч оршихуй (Sustainable Eco living )

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.