Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ногоон харш ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ногоон харш ХХК нь 1997 оноос эхлэн “Цэцэрлэгжүүлэх хоршоо” нэртэйгээр анхныхаа орчний тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос “Ногоон харш” ХХК болон тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Манай компани Улаанбаатар хотод нийт 1600м2 хүлэмжний аж ахуй, 15 га талбайд услалтын систем бүхий мод үржүүлгийн газартай. Үүндээ ойжуулалт, хот тохижилтонд нийлүүлэгдэх шилмүүст мод, навчит мод, цэцэгт мод, мандлын цэцэг зэрэг 42 гаруй төрлийн мод, бут, сөөгийг үржүүлж байна.

Ногоон харш ХХК нь хот тохижилт, ойжуулалтын чиглэлээр 6-30 жил ажилласан мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн мэргэжлийн байгууллага бөгөөд материаллаг баазаар бүрэн хангагдсан.

Ногоон харш ХХК-ны урьд хийж гүйцэтгэсэн ажилуудаас дурдвал Эдэльвайс зочид буудлын орчны тохижилт, Континеталь зочид буудлын орчны тохижилт, MCS Coka-cola компанийн гадна тохижилт, Жигүүр гранд плазагын гадна тохижилт, Буянт-Ухаа цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжын ажил, Ард кино театрын усан оргилуурын орчны тохижилт, Central tower-ийн гадна тохижилт зэрэг олонд хүрсэн ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлггэн өгсөн.

Бид өөрсдийн мод үржүүлгийн газрын материаллаг бааз дээр тулгуулан Улаанбаатар хотын бага баянгын аманд 50га талбайд ойжуулалтын ажил, Баян- Зүрх ууланд 100га талбайд ойжуулалтын ажил, Богд ууланд 10га талбайд ойжуулалтын ажил, Төв аймагийн Эрдэнэ сумын нутаг дахь Заан тэрэлжийн Ботогтын амад 50 га талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Манай компани 2009 оноос эхлэн хэмнэлттэй усалгааны систем Монголдоо нэвтрүүлэж Солонгосын “Elephant” брэндын албан ёсны дистрьбютер болон ажиллаж байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор өөрсдийн боловсон хүчин, материаллаг бааз дээр тулгуурлан Солонгос загварын нийлэг хальсан хүлэмж, поликарбонатан хүлэмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан хүссэн хэмжээ загвараар үйлдвэрлэн хот болон хөдөө орон нутагт нийлүүлэн ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. ХАА, Байгаль экологи

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Сансрын түнелээс зүүн 4 зам дагуу 4 давхар Ногоон байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.