Багуудын ажлын хэрэгцээнд тохирсон материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн захиалга хийх, нөөцийн бүртгэл хөтлөх. Материалын хүлээн авалт, хадгалалт, түгээлтийн үйл явцыг хянах. Бараа материалын зарцуулалтын тайлан боловсруулах, удирдлагад танилцуулах. Чухал сэлбэг хэрэгсэл, материалын бэлэн байдлыг тогтмол хянах, засвар үйлчилгээний төлөвлөгчтэй хамтран ажиллах. Ажлын шаардлагаар болон процессыг сайжруулах зорилгоор хангамж, санхүү, үйл ажиллагааны багуудтай харилцах Ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөө гаргах, зохион байгуулах. Гүний уурхайн босоо амны тээвэр логистикийн багтай хамтран бараа материалын аюулгүй, шуурхай тээвэрлэлтийг зохион байгуулах. Хөдөлгөөнт тоног төхөөрөмж (сэрээт өргөгч, хөнгөн тэрэг гэх мэт)-ийг аюулгүй, үр ашигтай ажиллуулах. Тээврийн хэрэгсэл ашиглахын өмнөх үзлэг хийх, шаардлагатай хяналтын хуудас бөглөх, эвдрэл гэмтлийг шуурхай мэдээлэх. Агуулахын эмх цэгцийг хангах, хадгалалтын нөхцөлийг хянах, орлого зарлагын бүртгэл хөтлөх. Агуулахын тооллого хийх, сэлбэг хэрэгслийн цэвэрлэгээ, аюулгүй байдлыг хангах. OT-н агуулах, Inventory багтай хамтран ажиллаж, засварын ажлын хүрээнд сэлбэг хэрэгслийн жагсаалт шинэчлэх, OSMD алдаатай ирсэн бараа материалын буцаалтын форм үүсгэх, шаардлагатай буцаалтыг хийх. Тухайн долоо хоногт хийгдэх ажлын сэлбэг материалыг бэлтгэж байршуулах. Засвар үйлчилгээний багуудад шаардлагатай сэлбэг материал, эд ангиудыг цаг тухайд нь нийлүүлэх, бэлэн байдлыг хангах. Засварын хэсгүүдэд хяналт тавьж, жил, улирал, сар тутам эд ангийн тайланг гаргаж удирдлагуудад хүргэх. Шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний ажилд туслалцаа үзүүлэх.
Интернетийн үйлчилгээний чанартай хэвийн ажиллагаагаар хангах Интернетийн шинэ холболт хийх, засвар үйлчилгээний дуудлагад явах Интернетийн цамхаг, станц зэрэг тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг сайжруулах Утасгүй сүлжээний цэгээс цэгт үйлчилгээг хянах засварлах Техник тоног төхөөрөмжтой ажиллаа заавар зөвлөмжийг биелүүлж мөрдөх Сүлжээний тоног төхөөрөмжийн тохигоо, суурьлуулалт хийх