Финляндын Хельсинкигийн Их Сургууль болон олон жилийн туршлагатай багш, сурган хүмүүжүүлэгчид 2016 онд сургуулийн өмнөх боловсролын HEI хөтөлбөрийг хамтран боловсруулж дэлхийн таван тивийн 13 улсын 23 цэцэрлэгт хэрэгжүүлдэг.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний сургалттай HEI хөтөлбөртэй анхны цэцэрлэг 2024-2025 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод үүдээ нээж сониуч эрэлчид (2-3 нас), тэмүүлэлтэй хайгуулчид (4 нас), хичээнгүй суралцагч (5 нас) багачуудаа хүлээн авахаар бэлтгэж байна.
Хүүхэд төрснөөс хойшхи эхний долоон жилийг амьдралын гол үндэс суурь төдийгүй хүүхдийн ирээдүйг тодорхойлдог гэж үздэг учир энэ чухал үед хүүхдийг бүх талаар дэмжих, нийгэмшүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн зургаан зарчим дээр HEI хөтөлбөр тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулагдсан.
Дэлхийг өөрчлөх хүүхдийг өсгөх зорилготой HEI цэцэрлэгт Тавтай морилно уу.
1. Боловсрол, Шинжлэх ухаан
20