Манай “Хай бокс” ХХК нь анх 2016 онд олон улсын худалдааны агент чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Бид үе шат дараалалтайгаар цогц системийг бүрдүүлэн ажиллаж, хил хязгаарыг давсан, худалдааны шинэ үеийн технологиор дамжуулан илүү хялбараар гадаадаас худалдан авалт хийх боломжийг хэрэглэгчиддээ олгож байна.
Бидний үйл ажиллагаа нь улам өргөжин 2022 онд “Хай карго” ХХК буюу карго тээвэрлэлтийн компани, 2023 онд “Зерован” ХХК буюу Программ хангамжийн компанийг тус тус үүсгэн байгуулж "Хай Холдинг Групп" компани болон хөгжсөн. Нийт 60 гаруй залуу боловсон хүчнээр хангагдсан технологи суурьтай компани юм.
2025 онд Манай групп компанийн хувьд Алибаба группын албан ёсны тээвэрлэлтийн эрхийг авч хэрэглэгчийн ачаа барааг БНХАУ-н 5 мужид хүлээн авч, Улаанбаатар хотод 12 салбар агуулахаар дамжуулан тарааж, хөдөө орон нутагт гэрээт салбаруудаа нээхээр төлөвлөн үйл ажиллагаагаа улам хөгжүүлсээр байгаа бөгөөд хэрэглэгчдэд технологийн цогц шийдлийг санал болгон ажиллаж байна.
Хүн бүрт худалдааны эрх чөлөөг олгож дэлхийг ойртуулна.
Олон улсад өрсөлдөхүйц технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ худалдааны салбарт шинэ жишиг тогтоогч.
1. Худалдаа борлуулалт, маркетинг
- Талент ажилтнууд - Инновоци - Хурд - Зогсолтгүй суралцах
2016
60