Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хаш тайг монголиан лэйдэр ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
HushTug брэндийн өнөөдрийг хүртэлх түүх

【Монголын өнөөгийн байдал ба нийгмийн ноцтой асуудлууд】

Тода Такахиса гэх Япон залуу Монголд ирж амьдрах хугацаандаа Хөгжиж буй орон болох Монгол улсын нийгмийн асуудалууд , бодит байдлыг мэдэж авсанаар HushTug бий болох эхлэл тавигдсан билээ.

Хүүхдүүд хог дээр хаягдаж , гэр хорооллын хогийн цэгт хүмүүс амьдарч байхад, 10 хан км-ийн зайд үнэтэй машин унаж, тансаг харшид эрх чөлөөтэй амьдарч буй хүмүүс ч байв.

Мөн Монголд өвлийн улиралд -40 градус хүртэл хүйтэрдэг, агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн тул өвөлдөө гадаа хэвийн алхах ч боломжгүй нөхцөлд хотын амьдрал үргэлжилдэг. Агаарын бохирдол өндөр байгаагийн шалтгаан нь гэр хорооллын айлуудын дулааны асуудал юм. Цахилгаанаар гэрээ дулаацуулах боломжгүй байгаа учир нүүрс их хэмжээгээр түлдэг, зориулалтын түлш худалдаж авах боломжгүй хүмүүс хуванцар болон хэрэггүй болсон дугуй, хог хаягдлаар гэрээ дулаацуулж байгаатай шууд холбогддог.
Түүний үр дүнд PM2.5-ийн хэмжээ нь ДЭМБ - ын хэвийн гэж тогтоосон хэмжээнээс 100 дахин давж Монгол улс дэлхийд агаарын бохирдолоороо тэргүүлэгчидийн эгнээнд бичигдэж байна.

Япон улсад бол энэ эдийн засгийн ялгаатай байдал, ядуурал, агаарын бохирдол , улс төрийн авлигал зэрэг нь төсөөлшгүй өндөр түвшний нийгмийн ноцтой асуудлууд байсан учир бодит байдалд маш их цочирдсон билээ.

Монгол улсын энэхүү нийгмийн ноцтой асуудлуудыг шийдвэрлэхэд тус болох юмсан гэсэн бодлоос HushTug брэнд бий болсон юм.


【 Монгол арьстай учирсан нь 】

Монголд амьдраад ойролцоогоор хагас жил өнгөрч байтал санамсаргүй монгол арьсан бүтээгдэхүүн барьж үзэх боломж олдсон юм.
Үнийн хувьд маш хямдхан, загвар болон хийц нь маш болхи байлаа.
Тэр үед миний санаанд 「 Монгол орон малын тоо толгой их учир арьсыг хямд үнээр авах боломжтой . Японы загвар технологийг нэвтрүүлбэл дэлхийд үнэлэгдэх бүтээгдэхүүн хийж болох юм биш үү?」гэсэн бодол орж ирсэн юм.

Түүний дараа арьсны талаар мэргэжилтнээр судлуулж үзтэл, Монгол арьс нь Германы дээд зэрэглэлийн брэндийн машины суудалд ашиглагддаг , монгол арьсны ойролцоогоор 40% нь арьсан эдлэлийн эх нутаг Италиас эхэлж Испани , Турк, Солонгос зэрэг орнуудад экспортлогддог болохыг мэдэж авав.

Үргэлжлүүлэн судалтал гадны орнуудад эрэлттэй байгаа гол шалтгаануудын нэг нь 「арьсны бат бөх чанар」гэсэн сайн тал байлаа. Монголын таван хошуу мал нь зун 30℃, өвөл -40℃ гэсэн дэлхийн хэмжээнд хамгийн эрс тэс орчинд амьд үлдэх чадвартай учир малын арьс нь маш бат бөх өсөж, ямар ч орчинд дасан зохицох чадвар өндөр гэж үздэг байна.
Монголчууд малыг нүүдлийн аж ахуйгаар үржүүлж цэвэр агаарт байгалийн өвс ургамалаар хооллож, ямар нэгэн дарамт шахалтгүй өсгөдөг учир монгол малын арьс бат бөх байдаг.

Ийнхүү Монгол арьс нь дэлхийд тэргүүлэх сайн чанарын түүхий эд гэдгийг мэдэж авсан юм.


【Монголын арьсны аж үйлдвэрлэлийн өнөөгийн байдал】

Тодорхрой хэмжээний судлагаа хийсний дүнд Монгол улс сайн түүхий эдтэй гэдгийг мэдэж авсан ч арьсны аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж байгаа гэж хэлж чадахгүй нь.
Түүний шалтгааныг судалж үзвэл Монгол нь сайн дизайны шийдэл гаргалаа гэхэд боловсруулалт технологийн чадвар муутайгаас болж нойтон цэнхэр арьсыг нэмүү өртөг багатайгаар экспортлох нь нэмэгдсэн байдаг.

Монгол малын арьс Итали зэрэг улсуудад дээд зэрэглэлийн цүнх, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдэж дэлхийд худалдаалагдаж байгаа ч боловсруулж чадалгүй түүхий эдээ экспортлож байгаа Монголд бол төдийлөн ашигтай байддаггүй.

Монголд цүнх , бусад арьсан эдлэл үйлдвэрлэдэг брэндүүд байдаг ч гол төлөв Хятадруу экспорт хийж , хямд бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь чанарын хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрэх нь тун цөөн. Мөн Материалын хувьд маш сайн чанарын монгол арьс байхад боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиор хангалттай сайн биш учир Монголын арьсны аж үйлдвэрлэл ахицтай хөгжөөгүй байгаа нь харагдаж байна.

Дүгнэлт гаргахад Монголын арьсны үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байрны тоног төхөөрөмж болон хүний нөөцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийдэггүйн улмаас технологи хөгжихөд бэрх эдийн засгийн алдагдалтай нөхцөл байдалтай байна.


【HushTug бий болсон агшин】

Монголын арьсны үйлдвэрлэл эрхлэгчидийн дунд бий болсон эдийн засгийн энэ алдагдалтай байдлыг зогсоохын тулд 「Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх өндөр чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэж дэлхийд борлуулж эхлэх 」шаардлагатай байлаа.

Монголд үйлдвэр байгуулж, ажил урагштай явж эхлэвэл технологи, болон өрсөлдөөн бий болохтой сацуу ажлын байр ч бий болно.
Ажлын байр нэмэгдсэнээр нийгэмд томоохон нөлөө үзүүлэх боломжтой.

Мөн HushTug -ийн хүрээ тэлэгдэхийн хэрээр монголын өнөөгийн байдал олон хүмүүст танигдаж , монголын нийгмийн асуудлыг шийдэх гарц олдож юуны магад.

Эцэст нь , өөрийн чадлаар хайж байсан асуултынхаа хариултыг олсон.

Энэ нь Монголд хичээнгүйлэн ажиллах ажилчдад арьс боловсруулах технолгийг бүрэн эзэмшүүлэх ба сайн чанартай, эдэлгээ сайтай бүтээгдэхүүныг япон дахь хэрэглэгчиддээ хүргэх боломжтой болсон явдал юм.

Иймд нэгэнт л хийхээр шийдсэн бол , итгэлтэйгээр хүнд санал болгохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалцгаая!

「Монгол арьсаар сайн чанарын арьсан бүтээгдэхүүн хийцгээе!」

Яг энэ зориг тэмүүлэлээр HushTug бий болсон билээ.


【HushTug - тай хамтарч ажиллах гар урлаачдыг хайсан нь】

Монгол арьсаар Монголын өнөөгийн байдалд эерэгээр нөлөөлөх чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бидэнтэй хамтарч , гар нийлж ажиллах арьсан эдлэл урлаачид зайлшгүй шаардлагатай байлаа.

Ингээд гар урлаач хайж эхэлсэн юм.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нүдэнд харагдахгүй хэсэгт хүртэл анхаарч, чимхэлүүр хэсэг бүрийг нямбайлан үйлдвэрлэх шаардлагатай.

Монголд ийм технологи болон соёл өргөн дэлгэрээгүй учир гар урлаач хайх нь маш хүнд ажил байлаа.
Япон улс шиг ажилтан шинээр элсүүлэхдээ ханддаг олон сайтгүй, ердөө нэг л сайт олсон.
Эцэст нь нэг гар урлаач олж ярилцтал :

「Ийм төвөгтэй зүйл хийхгүй」

「 Ийм зүйл хийгээд хэдэн ширхэг зарагдана гэж? 」

гэх зэргээр биднийг тоож харьцахгүй өдрүүд үргэлжилсээр байсан.

Тэд урдаа өөр өөрсдийн ажил амьдралтай хүмүүс байсан учир гаднаас ирсэн танихгүй залуучуудын санаа тэдний сэтгэлд нийцэхгүй нь мэдээж. Боломжтой гэсэн хүн бүртэй уулзаж ярилцсаар ойролцоогоор гурван сарыг ардаа үдэж байж сая нэг бидэнтэй санал нийлж хамтарч ажиллахаар болсон гар урлаачид нь ЖДҮ эрхлэгчид Ундрах , Эрдэнэчимэг гэх эхнэр нөхөр хоёр байсан юм.

Тэднээс : 「Бид ч Мөн адил Монголын өнөөгийн бодит байдалд хямарч, санаа зовж явдаг. Тиймээс хамтарч ажиллахдаа таатай байна.」 гэсэн хариу хүлээж авсан.

Тэр үед худалдан авагч байхгүй.
Хэзээ борлуулагдаж эхлэх талаар ямар ч төсөөлөлгүй байсан.
Тэд бидний энэхүү бодит байдлыг мэдэж байсан хэдий ч бидэнтэй хамт өөрсдийгөө сорьж үзэхээр нэгдсэн юм.


【Ойролцоогоор 1 жилийн хугацааг судалгаа, туршилтад зарцуулсан өдрүүд】

Арьсан эдлэлийн урлаач олдлоо гээд бүх асуудал шийдэгдсэнгүй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чанартай бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэх нь түүнээс ч бэрх ажил байсан.


Эхэн үед сайн чанарын бүтээгдэхүүн боловсруулах технологи бидэнд байгаагүй ба хамтрагчидтайгаа хэл ойлголцох тал дээр ч хүндхэн байсан.


Өдөр бүр үйлдвэрт очиж, гар урлаачтай хамт туршилтын загвар дээр ажиллаж байхдаа бид бүтэлгүйтэлтэй маш олон удаа нүүр тулсан ч дахин дахин туршихаас хойш суудаггүй байлаа.


Сайн технологи эзэмшихийн тулд дээд зэрэглэлийн брэндийн цүнхийг задалж судалгаа хийж, японд мэргэжлийн арьсан эдлэл урлаач дээр дадлага хуримтлуулах зэрэг хийж чадах зүйл бүрийг судлан хийсээр брэндээ байгуулаад ойролцоогоор нэг жил гаран болсны эцэст өөрсдийн хүсэж байсан сайн чанарын бүтээгдэхүүн гарган авч, бүтээгдэхүүнээ сайжруулж чадсан юм.

【Өнөөдрийг хүртэлх бидний түүх, ирээдүйд тохиох зүйлс 】

Өнөөдрийг хүртэлх бидний түүхийг уншсан танд маш их баярлалаа.

HushTug брэнд байгуулагдах үед.

Арьсан эдлэлийн талаарх мэдлэг ч үгүй, туршлага ч үгүй, таних ч хүнгүй 27 настай залуу хэлийг нь ч мэдэхгүй хэрнээ Монгол гэх улсад тустай бизнес хийхээр шийдсэн минь маш олон хүмүүсийн "бодлогогүй зүйл хийлээ", амжилт олохгүй , "утгагүй юм" , "арьсан бүтээгдэхүүний бизнес өрсөлдөгч ихтэй учир ашиг олохгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байсан.

Гэвч бид хэцүү гээд бодоод байвал хэн ч хийхгүй.Тиймээс энэ зүйлийг бүх чадлаа дайчлан амжилттай болгох болно.
Тэгээд Монголд шинэ аж үйлдвэрлэл байгуулах болно. Энэ маш том ажил учир өөрсдийгөө сорьж буй нэг хэрэг гэж бас бодож байна.

Мөн түүнчлэн HushTug -р дамжуулж, өөрсдийн үнэлэмж болон өөрсдийгөө хэрхэн сорьж , яаж хөгжин дэвшиж буйгаа харуулж байх болно. "Тэд нар хийж чадаж байхад би ч гэсэн хийж чадах юм биш үү?" "Би ч гэсэн ямар нэг зүйл хийж үзэе!" гэх нэг ч гэсэн хүн нэмэгдвэл бид баяртай байх болно.

Нийгмийн болон бусад хэн нэгний асуудлыг шийдвэрлэх чадвартай хүн өсөн нэмэгдвэл дэлхий улам баялаг болж, хүмүүс илүү аз жаргалтай болно гэдэгт итгэж байна. Монголчууд ч мөн адил монгол арьсан эдлэлийн салбарт боломж байгааг олон харж, аж үйлдвэрлэлийн эрчээ авбал улс орон өөрчлөгдөн хөгжих боломж ч байгаа.

Монгол болон хэрэглэгчидтэйгээ хамт хөгжих брэнд. Тэр бол HushTug юм.

Дээр өгүүлсэн зүйлс дөнгөж эхлэл нь. Монгол гар урлаачид, Япон ажилчид бид хамтдаа хүчээ нэгтгэж, маш олон хүнд хэцүү болон гайхалтай зүйлстэй нүүр тулж давж гаран цааш явах болно.

Цаашдын бидний бүтээх үйлсийг харж хамгаалж, дэмжвэл бид маш их баярлах болно.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Бид дэлхийн хамгийн энгийн арьсан эдлэлүүдийг хийдэг. "Монголд шинэ үйлдвэрлэл бий болгох нь" бидний хийж буй бүх ажлын цаад философи юм.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, АОС-111 тоот(Чулуун овооны тойргоос баруун тийш 500 метрт замынхаа хойно )

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.